Орангутан шарх дээрээ эмийн ургамал түрхсэнийг эрдэмтэд ажиглажээ

“Nature” сэтгүүлд пүрэв гарагт /2024.05.02/ нийтлэгдсэн судалгаа зэрлэг орангутан шарх дээрээ эмийн ургамал түрхэж, наалт шиг зүйл тавьсныг ажигласнаа мэдээлжээ.
Эрдэмтэд Индонезид явуулж буй “Suaq” төслийн хүрээнд 2022 онд Медан хотын ойролцоо ажиглалт хийхдээ Ракус нэртэй орангутан эмийн ургамал шарх дээрээ түрхэж байгааг харсан юм.
Өмнөх судалгаагаар хэд хэдэн төрлийн сармагчин өөрсдийгөө эмчлэхийн тулд эмийн ургамал хайдаг болохыг илрүүлж байсан. Гэхдээ Ракус орангутан шиг шарх дээрээ шууд эмийн ургамлын шүүс түрхэхийг ажиглаж байгаагүй аж.
Макс Планкийн нэрэмжит амьтны зах үйл судалгааны хүрээлэнгийн биологич Изабелла Лаумер “Бид анхны удаа зэрлэг амьтан эмийн ургамал шууд түрхэж байгааг ажиглалаа” гэж хэлжээ.
Ракусын түрхсэн ургамлыг орангутанууд ховор тохиолдолд л иддэг гэдгийг эрдэмтэд онцолсон юм. Бусад сармагчны төрөл эмийн ургамал ашиглаж буйг хэд хэдэн удаа бүртгэж байсан.
Тухайлбал шимпанзе ходоод нь хямрах үед гашуун ургамал зажилдаг. Мөн Горилла, шимпанзе, бонобо мич шимэгч хорхойны эсрэг үйлчилгээтэй навч залгидаг байна.
Эх сурвалж: CBS News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.