Нийгэм мэдээ

Цэргийн ангиас байлдааны зориулалттай 700 ширхэг сум хууль бусаар авч, тээвэрлэжээ

Цэргийн ангиас байлдааны зориулалттай 700 ширхэг сум хууль бусаар олж авч, тээвэрлэсэн хэрэг өнгөрсөн сарын 14-нд гарчээ.

Тодруулбал, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний дугаар ангиас иргэн Н нь байлдааны зориулалттай үйлдвэрлэсэн ПС загварын 700 ширхэг сумыг хууль бусаар олж авч, тээвэрлэсэн байна.

Цагдаагийн байгууллага хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, иргэн Н-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна. Улмаар хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Байлдааны сум бууны асуудал их гарах болж. Сонгуулийн дараа л үймээн гаргахаар ... Байж болзошгүй.

Зочин
Зочин

батлан хамгаалах яам гэж ёстой цэргийн анги биш яахаа мэдсэн байсан салбарсан айл шиг байх юмаа арчаагүй шүү

Холбоотой мэдээ

Back to top button