Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын Ерөнхийлөгч эхнэр нь брэндийн цүнх бэлэгт авсан гэх хэрэгт уучлал гуйжээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын эхнэр Ким Кён Хи 2022 онд брэндийн цүнх хүнээс бэлгэнд авсан гэж буруутгагдаад байсан. Энэ нь БНСУ-ын улс төрийн ертөнцөд томоохон сенсац болсон юм.

Тэгвэл Юн Сок Ёл өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2024.05.09/ эхнэрийнхээ цүнх бэлгэнд авсныг бодлогогүй үйлдэл хэмээн уучлал гуйсан байна.

Тэрбээр ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хүлээж авсны хоёр жилийн ойн хэвлэлийн хурлын үеэр “Эхнэрийнхээ бодлогогүй үйлдлээс болж хүмүүсийн санааг зовоосондоо би уучлал гуйж байна” хэмээжээ.

Тодруулбал БНСУ-ын тэргүүн хатагтай Ким Кеон Хи 2,200 ам.долларын үнэтэй “Dior” брэндийн цүнхийг бэлгээр хүлээн авсан гэж шүүмжлэгчид буруутгагдсан юм.

Өмнөд Солонгосын авлигын эсрэг хуульд төрийн албан хаагчид болон тэдний эхнэр, нөхрүүдийг ажил үүрэгтэй нь холбоотой байдлаар 750 ам.доллароор илүү дүнтэй бэлэг авахыг хориглодог.

Өнгөрсөн жилийн арван нэгдүгээр сард Чой Жэ Ёон нэртэй пастор Ким Кеон Хид “Christian Dior” брэндийн цүнх өгснөө нууц камераар бичсэн дүрс бичлэгийг “Voice of Seoul” нэртэй суваг “Youtube” дээр нийтэлснээр эхэлсэн.

Бичлэгээс харахад бэлэг гаргаж ирэх үед Ким Кеон Хи Чой Жэ Ёонд хандаж “Яагаад ийм зүйл дандаа авчирч ирээд байгаа юм бэ? Гуйя, ингэх шаардлага байхгүй” гэж хэлжээ.

Энэ талаар Юн Сок Ёл хоёордугаар сард “KBS” телевизэд ярилцлага өгөхдөө пасторын өгсөн зүйлээс “хүйтэн сэтгэлээр татгалзаж чадаагүй” нь асуудал байсан гэсэн юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-14 13:58

Манай өлөн хулгайчууд аа гэж

Зочин
Зочин
2024-05-14 14:27

манай даргын эхнэрүүд шкафаар нь авсан ч сэтгэл нь цадахгүй

Заас
Заас
2024-05-14 17:28

Монголд нүүрс ждү банк газар бүүр иргэдиин автобусыг хуучнаар сольж ашиг олсонч ял гэж сүртэй юм байхгүй болхоор монгол хөгждөггүй солонгосоор өөөр нь тэр

Холбоотой мэдээ

Back to top button