Top StoriesНийгмийн

Бурхан багшийн үс, хумс, гарын савхан ясыг өнөөдөр дэлгээд буцааж зална

Богд хааны ордон музейд өчигдөр /2024.05.22/ сүсэгтэн олны хөл хөдөлгөөн их байна. Учир нь энд гурав хоног "Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэнг нээгээд буй. Тус үзэсгэлэн тавдугаар сарын 21-23-ны өдрүүдэд сүсэгтэн олонд нээлттэй. Тус үзэсгэлэн Бурхан багшийн үс, хумс, гарын савхан яс эрдэнэсийг БНСУ-аас залж авч ирж, үзүүлж буйгаараа онцлогтой.

-Бурхан багшийн үлдсийг энэ ертөнцийн хамгийн дээд эрдэнэс хэмээн үздэг-

Мэдээллийн эхэнд дуулгахад,

Өдгөөгөөс 2560 жилийн өмнө бурхан багш мэндэлсэн. Бурхан багшийн мэндэлсэн, ариусан гэгээрч бурхны хутгыг мөн нирваан дүрийг олсон гурван их дүйчин өдрийг 1999 оноос хойш Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын баталснаар тэмдэглэж ирсэн. Ингэхдээ Монголчуудын хувьд зуны тэргүүн сарын шинийн 15-ны их дүйчин өдрийг бүх нийтийн тэмдэглэлт баярын өдөр болгож тэмдэглэдэг.

Бурхан багш 81 насандаа лагшин дүрээ хурааж, нирваан дүрийг таалсан бөгөөд шавь нар нь чандарлахад зарим эд эрхтэн нь рэнсрэлүүд болон үлдсэн гэж түүхэнд тэмдэглэсэн. Бурхан багшийн эрдэнэс нь дэлхий дээр байгаа олон эрдэнэсээс хамгийн дээд гэх бөгөөд үүнийг зална гэдэг нь бурхан багш өөрийн биеэр морилон ирлээ гэж буддын шашинтнууд сүсэглэдэг.

Бурхан багшийг таалал төгссөний дараагаар найман улсын хаан ринсрэлийг нь хувааж аваад 10 газар суварга босгон байрлуулсан түүхтэй. Хоёр шавь нь ирээдүйд хинди шашинтнуудын зүгээс түрэмгийлсэн үйлдэл ирнэ гэдгийг таамаглаж байсан тул тухайн үеийн хаантайгаа тохиролцоод ринсрэлийг боломжийнхоо хэрээр цуглуулж Бирм улсын хил орчимд бунхан байгуулаад хиймэл уул бүтээж, нуужээ.

Үүнээс хойш 2500 гаруй жилийн турш тэр газар хаана байгаа нь мэдэгдэлгүй, аман яриа, домог хэлбэрээр үе дамжсан. Ингээд 1912 онд Бирмд хүчтэй газар хөдлөлт болоход тухайн уул нурж, суварга ил гарснаар археологичид бурхан багшийн ринсрэл гэж зарлаж, одоогийн Мьянмар улсад маш олон суварга босгож, бурхан багшийн лагшин эрдэнэсийг хадгалж ирсэн түүхтэй.

-Б.Няммягмар: Бурхны рэнсрэл гэдэг нь сүнснийхээ мөн чанарт сэтгэлийнхээ гэрлийн чанарыг таньж ухамсрын дээд түвшинд хүрсний нотолгоо-

Монгол улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ой, үндэсний бичиг соёл, олон улсын музейн өдөр, Богд хааны ордон музейн хаврын нээлт болон Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулж БНСУ-аас бурхан багшийн лагшин эрдэнэсийг авчирч залсан нь энэ. БНСУ дахь Мьянмарын соёлын төв, Олон Улсын Буддагийн музейд хадгалагдаж буй бурхан багшийн үс эрдэнэ, гарын савхан яс, хумс эрдэнэсийг Богд хааны ордон музейд хадгалагдаж буй бурхан багшийн шүд буюу цахиур эрдэнэсийн хамт дэлгэжээ.

Бид тус музейн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Няммягмартай үзэсгэлэнгийн үеэр зарим мэдээллийг тодруулан асуулаа.

-Бурхан багшийн рэнсрэл гэдэг ямар учиртай болохыг та тайлбарлаж өгөөч?

-Рэнсрэл нь эрдэнийн үрэл гэсэн утгатай. Санскритаар шарира буюу үл шатах эрдэнэ, монголоор пэлдэн буюу арвидах шарил гэдэг. Бурхан багш болон бусад хоосон чанарыг оносон бодийн сэтгэлийг товлосон нууц тарнийн бясалгалын өндөр түвшинд төрсөн хүний биеийг чандарласны дараа биеийн тодорхой хэсгүүд шатахгүй яс, сувдны хэлбэртэй таван өнгийн хэсгүүд үлддэг үүнийг л рэнсрэл гэдэг. Хүний 98 хувь нь энерги шүү дээ. Тэгэхээр сүнснийхээ мөн чанарт сэтгэлийнхээ гэрлийн чанарыг таниад ухамсрын дээд түвшинд хүрсний нотолгоо гэж ойлгож болно. Монголоор үлдэс ч гэж нэрлэдэг.

-Бурхан багшийн рэнсрэлийн тухайд...?

-Бурхан багш бол манай эриний 545 онд мэндэлж, 81 насалсан. Бурхан багшийг чандарлахад шатахгүй үлдсэн нэлээд зүйл гарсныг тухайн үеийн найман хаан хувааж авсан. Хожим аль хүчирхэг аль нөлөөтэй хаад авдаг байдлаар олон түүхийг туулж ирсэн гэдэг. Бурхны үлдсүүдээс тэр үеийн зөнч шавь нар ирээдүйд лалын болон хиндү шашин соёлын хүчтэй түрэлт болж ирээдүйн шавь нарт хүртэх зүйлгүй болно гээд Энэтхэг Хятадын хил дээр байдаг Бирм хожмын Мьянмар улсад суваргад хийж хадгалсан байна. Гэтэл олон жилийн дараа газар хөдөлж суваргад ан цав гарснаар архиеологийн малтлаг хийж үлдсүүдийг олсон. Тэгээд хэсэг нь Мьянмарт үлдэж, 500 ширхэгийг БНСУ-д авч ирж бурхны рэнсрэлийн музей гэж байгуулсан. Ингээд бурхан багшийн дүйчин өдөрт зориулж БНСУ-ын Буддын төвийн тэргүүн солонгос хамба лам гурав хоног сүсэгтэн олонд мөргөж болохоор үзүүлж байгаа нь энэ юм.

-Гурав хоног залж буй эрдэнэсийг тус бүрээр нь тайлбарлаж өгөөч?

-Бурхны шүд, гарын савхан ясны хэсэг, үс ирсэн. Бурхан багш 29 насандаа хааны амьдралыг орхиж гэрээсээ гарч үсээ авсан түүхтэй. Одоо энэ ирээд байгаа эрдэнэсийг бол гэрээсээ гарснаас хойшх үс гэж үздэг. Бурхан багш бодь модны дор сууж сэтгэлийн гэрлийн чанар гэгээрлийг олох хүртлээ хөдлөхгүй хэмээн тангарагласан. Ингээд 49 хоноод 50 дахь хоногтоо бясалгалаа тайлжээ. Яг энэ үед бирмийн хоёр худалдаачин зөгийн балтай сав хүргэхэд бурхан багш тэдэнд найман ширхэг үс өгсөн. Энэ үсийг тэр үед хаандаа бэлэглэж, их түүхийн нугачаанд энд тэнд явсаар 2008 онд БНСУ-ын музейд иржээ. Ингээд хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Монголд Богд хааны ордон музейд гурав хоног үзэж болохоор байна. Нөгөөдөр буюу тавдугаар сарын 24-ний өдөр БНСУ руу буцааж зална.

-Бурхан багшийн шүд буюу цахиур эрдэнэ манай улсад хэдийд хаанаас ирсэн бэ?

-Богд хааны ордон музейд бурхны шүд эрдэнэ бий. Түүхийг нь сөхвөл Хубилай хааны ачаар бид нүүр золгон учирч буян хишгийг хүртэн Эрдэнэзуу хийдэд хадгалагдаж байсан гэдэг. Мөн энэ шүтээнийг хадгалахын тулд тухайн хийдийг Эрдэнийн зуу гэж нэрлэсэн хэмээн судлаачид үздэг. Бас л түүхийн нугачаанд явсаар бидэнд мэдэгдсэн зүйл нь 2014 онд манай сан хөмрөгт үзмэр гэхэд нэршилгүй, тодорхой хаяггүй боодолтой зүйл байсан. Ингээд тэр үед Ажаа гэгээнтэн Монголд морилохдоо энэ бол бурхны шүд юм хэмээн таньж өгсөн. Тэр цагаас манай хөмрөгт байнга хадгалагдаж дүйчин өдрүүдээр мөргөх боломж гаргаж ил залдаг болсон.

-Бурхан багшийн рэнсрэл хаана аль аль улсад байдаг юм бол?

-Олон оронд бий. Миний мэдэхээр Хятадад бурхны шүд бий. Мьянмарт хамгийн их зүйл байдаг гэдэг. Залсан эдгээр эрдэнэсийн ард байгаа суварга үзмэр бол Мьянмарт байдаг бурхны бүх үлдэсийг хадгалсан алдартай суварга. Энэ бол бурхны шашныг шүтдэг, бурхны гэрэл гэгээ, эрчмийг хүртэх хүсэлтэй хүмүүс заавал мөргөдөг суварга юм. Мөн Энэтхэгийн Делийн төв музейд бий. Үр нь Азийн орнууд, бага хөлгөний орнуудад ч бий. Ирээдүй цагт бурхны үлдэсүүд ил далд хэлбэрээр хаа хаана байгааг хэлэхэд хэцүү байна. Монголд ингээд ирж байгаа нь бидний хувь ерөөл юм. Бурхны шашинд цаг нээгдэнэ гэх хэллэг бий. Нууцын сангууд хүмүүсийн буян заяа дээшилбэл гэрэл гэгээтэй учрах хувь өөрөө тохиодог гэж үздэг. Энэ зүйлс ирээдүйд олноороо цуглаад бас нэг гайхамшигийг үзүүлнэ гэсэн судрын иш бий. Өнөөдрийн энэ үйл явдал ч гэсэн бас нэгэн тохиол та бидний буяны үр гэж ойлгож болно.

-Бусад улс орнууд бурхны эрдэнэсүүдэд хэрхэн хандаж, ач холбогдол өгдөг бол...?

-Анхан үлдсийг найм хуваасан тухай өмнө нь хэлсэн. Тэр үед бусад улс өгсөнгүй гээд дайн гарч байсан гэдэг. Ер нь бурхны үлдэс бол хожмын эрх мэдэлтэй хүмүүсийн хүсч мөрөөддөг, гайхамшгийн эрч, буяны том тэсрэлт гэж үзэх бөгөөд үүнийг авах нь улс орны нэр хүндийн хэрэг юм. БНХАУ бурхны шүд эрдэнийг төрийн найман нандин эрдэнийн нэг гэж дээдэлж, төрийн хамгаалалтад алтан суваргад хадгалдаг. Азийн орнуудад сүсэгтэн олонд гурван метр зайнаас үзүүлдэг. Харин бид ийнхүү ойроос нээлттэй үзэж байгаа нь улам их л энергитэй байх болов уу. Нийт олны сайн буяны ерөөлөөр учран золгож байгаа хэрэг. Сударт ишилсэн бүгд эрдэнэс цуглах цуглахгүй нь эрдэмтэн судлаачдаас бус энергийг хүртэх гэж хувь хүмүүсийн буянаас хамаарна. Буян гэдэг нь хүний сэтгэл дотор гэрэл сүүдэр хэдэн хувь байгаагаас хамаарна. Өнөөдөр ийн мөргөж сүсэлж байгаа хүмүүсийн гэрлийн хувь илүү байна гэсэн үг.   

-Иргэдэд хандаад мэдээлэл өгөөч гэвэл?

-Бурхан багшийн лагшин эрдэнэсийг билгийн тооллоор зуны эхэн сарын 13, 14, 15-ны өдрүүдэд Богд хааны ордон музейд 09-18 цагт үзүүлнэ. Улмаар шинийн 16-нд буцаагаад зална. Энэ бол бид өөрсдийн мунхаг харанхуйгаас салах, сэтгэлийн гэрэл гэгээ гэгээрэл олох авьяас, энерги эрчмээ өсгөх тэр гайхамшгийн шүтээн юм.

Иргэд бурхан багшийн рэнсрэлд хадаг өргөж, сунан мөргөж сүсэглэж байна. Биднийг очих үеэр сургуулийн хүүхдүүд, ОУ-ын байгууллагынхан нэгдсэн зохион байгуулалттайгаар "Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэнд саатаж байлаа. Музейн тасалбарын үнэ том хүн 15000 төгрөг, ахмад настай 8000 төгрөг, оюутан 5000 төгрөг, 0-16 насны хүүхэд үнэ төлбөргүй.

"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн Богд хааны ордон музейн захиргааны байрны нэг давхарт дэлгэгджээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ц. Эрдэнэбат
Ц. Эрдэнэбат
2024-05-23 08:57

Ерөнхийлөгч асан Н. Энхбаяр соёлын сайд байхдаа, Энэтхэг улсаас Бурхан багшийн *шүд* билүү?нэг зүйлийг з�##�ж, Соёлын төв өргөөний гадаа бөөн дара�##��##� үүсч байсныг санаж байна. Соёлын сайд Ч. Номин түүнийг дууриаж байгаа юм уу?!

амариа
амариа
2024-05-23 10:47

үхдэл хүүрэндээ мөргөөд түүнтэйгээ л адил болно штээ

Зочин
Зочин
2024-05-24 01:59

Сайхан ярилцлага байна

Зочин
Зочин
2024-05-24 13:34

ЮУ ГУЦААД БАЙГАА МАЛНУУД ВЭ? ҮХСЭН ХҮНИЙ ҮС ЯСЫГ АЦРААД МӨРГӨӨД ШҮТЭЭД ДОЛООГООД БАЙДАГ МОНГОЛ ШИГ ОЮУНЫ ХООСРОЛТОЙ МУХАР СОХОР СҮСЭГТЭЙ ИЙМ ТЭНЭГҮҮДЭЭР ҮНЭНДЭЭ ТОГЛОХ ЮМАА.ТЭГЖ Л ЯС ҮС ШҮТЭХЭЭР САЙЖИРДАГ БОЛ ХОТЫН ЭРГЭН ТОЙРОН ШАРИЛЫН ДУНД АМЬДАРЧ БАЙГАА ҮХЭРНҮҮД ТЭНЭГ МОНГОЛЧУУД САЙЖРАХАА ЯАСЫН.ҮХСЭН АЦНЫ ЧИНЬ БУРХАН БАГШ АЛНУУДАА БИТГИЙ ТЭНЭГТЭЭД БАЙГААРАЙ ТЭГЖ БАЙХААР ЧИНГИСИЙХЭЭ ХӨШӨӨГ ОЧИЖ ДОЛОО МӨРГӨ МАЛНУУДАА

Зочин
Зочин
2024-05-25 00:21
Reply to  Зочин

Сая сая хүний сэтгэл рүү нулимсан ямар бузар чар�##�баа вэ. Чи шүтэхгүй, хуцахгүй байв�##� болоо биш үү?!

Зочин
Зочин
2024-05-24 18:24
Reply to  Зочин

та хараах т�##�даа бол үнэхээр гэгээрсэн хүн байна шүү. өөрийгөө мундаг мэдлэгтэй хүн гэж боддог бололтой

zochin
zochin
2024-05-29 13:07

Арай дэндүү аймаар мунхруулаг уу. Бид нарыг юү гэж бодоод байгаа юм бээ. Ямар сэжгийн юм бэ. Сонгууль дөхөхөөр гийгүүлж байгаа юм байх даа. З�##�уучууд бол бүр тоох ч үгүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button