Нийгэм мэдээ

Өнгөрсөн шөнө ХУД-ийн эмнэлгийн цонхоор 50 настай эмэгтэй унаж, нас баржээ

Өнгөрсөн шөнө буюу 2024 оны 06 дугаар сарын 13-ны 01:30 минутад ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүл мэндийн нэгдлийн хоёрдугаар давхрын цонхоор хүн унасан гэх дуудлага мэдээлэл иржээ. п

Дуудлагын дагуу шалгахад 50 настай, эмэгтэй Д нь хоёр давхрын цонхоор унаж, улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байх явцдаа нас барсан харамсалтай тохиолдол болжээ. Уг хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээлллээ.

Нэмж дурьдахад, талийгаач эмэгтэй тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

БАС Л НЭГЭН ХҮН ХОРВООГ ОРХИЛОО ЯАЧИХАВ ЭМЧ СУВИЛАГЧ НАР ШИДЭЭД АЛЧИХАВ УУ? ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙНА ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button