Нийслэл

Автомашины албан татвар, автозам ашигласны төлбөр бууруулах саналыг байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй

УИХ-ын Төсвийн болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар  өнөөдөр (2026.10.07) Автомашины албан татвар болон автозам ашигласны төлбөрийг бууруулах тухай иргэн Э.Баясалцэнгэлийн гаргасан саналыг хэлэлцсэн ч гишүүдийн олонх нь дэмжсэнгүй, унагалаа.

Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор 2024 оны сүүлчээр автомашины албан татварыг 3 дахин, автозам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн юм. Ингэснээр автомашины албан татвар:

  • “Приус” ₮36000-аас 108 000
  • “Лексус 570" ₮188 100-аас 564 300
  • “Портер” ₮30 000-аас 75000
  • “Ланд круйзер 200” ₮151 800-аас 455 400

Автозам ашигласны төлбөр:

  • 2000 хүртэлх моторын багтаамжтай машин ₮20 000-аас 100 000
  • 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин ₮30 000-аас 150 000
  • 4001 дээш моторын багтаамжтай машин ₮50 000-аас 250000 төгрөг болж нэмэгдсэн юм.

Иргэн Э.Баясалцэнгэлийн зүгээс Улаанбаатар хотын удирдлагуууд татварыг 3-5 дахин нэмэгдүүлсэн ч замын ашиглалт арчлалт сайжраагүй тул дээрх нэмэгдлийг буцааж бууруулах ёстой гэсэн асуудлаарх өргөдлөө нийтийн өргөдөл гомдол хүлээн авах цахим системд байршуулсан.

Автомашины албан татварыг 300 хувь, автозам ашигласны төлбөрийг 500 хувиар өсгөсөн нь үндэслэлгүй гэж үзсэн дээрх өргөдлийг 33 216 иргэн дэмжсэн тул хамтарсан Байнгын хорооны хуралдаанаар ийнхүү хэлэлцсэн юм. Уг асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул УИХ-аас цаашид Ажлын хэсэг байгуулах шаардлагагүй болов.

Г.САНСАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Л.Батбаяр
Л.Батбаяр

Автозам ашигласаны төлбөр бол төрийн жинхэнэ луйвар. 2026 оны 8 сард импортоор орж ирсэн машинаас бүтэн жилийн төлбөр авсан. 7 сар огт байхгүй яваагүй автомашинаас авсан. Асуухаар хувьчилж авах хуулийн заалтгүй гэсэн

Нэргүй
Нэргүй

Хөгийн новшнууд 2 хүний саналаар авто машины татварыг 5 дахин нэмчээд байхад олонх дэмжихгүй бн гэхээр болоод бгн бнлдаа буудхуу

Зочин
Зочин

Гөлөгнүүд тансаглах мөнгө нь хасагчихаад бнуу

Баярсайхан
Баярсайхан

Байнгын хороодын гишүүдийн нэрсийг ил болго

Бат
Бат

АРД ТҮМНЭЭ ТАТВАРААР ДАРАМТЛААД БАЙХ ЮМ АА. БИД ЕР НЬ ЯМАР НИЙГЭМД АМЬДРААД БАЙНАА

иргэн
иргэн

Иргэдээ төлөөлж байгаагаа мартсан новшнууд. Төр гэж иргэдээ л сэгсрэхээс өөр юмгүй боллоо..

Зочин
Зочин

Муу бөөснүүд өөрсдөө гудрахыг л бодохоос ард түмнээ бодох биш бөөс

Ajaa taij
Ajaa taij

Tatvaraa avna l biiz.selbeggui gemteltei unaagui 2 Jil zogsoj baigaa mashinaas 600000 tug neheed baih uym.Agaar bohirduulsangui zam ashiglaj evdsengui.Shudraga bus sanagdahgui baina uu? Urid ni zasvartai mashinaas elder tatvar guvchuur avdagui erh barigchid eruul uhaantai baijdee.Bas deer ni aldangi tootsoh uym yariad ain turuunii ulun buusnuud tolgoid garcheedee.

Зочин
Зочин

Хотын зам сайжраагүй гэнэ үү? Хуцваа!! Жилд пүүжгээ унаад 250К төлж чадахгүй бол өөртөө гомд. Сар болгон 20К хуримтлуулж чадаагүй нь чиний буруу!!

Зочин
Зочин

Төрд их цэвэрлэгээ хийхгүй бол болохоо байлаа Монголчууд аа. Сэрэхтун Босохтун.

Зочин
Зочин

Мань мэт н татвараа төлж чадахгүй хасагдаг гээд тэгж байхгүй юу бүүр зэвүүн

Энэбиш
Энэбиш

Иргэдийг шулсан татвараар амьдарч бгаа новшнууд тэгнээ. Ямарч татвар нэмэхгүй гэсэн амлалтаа яаж тэнэгтсэний чинь хариуг 2027 онд яруу тод үзүүлнээ

Холбоотой мэдээ

Back to top button