Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Мөрийн хөтөлбөр: МАН халамжаа үргэлжлүүлж, АН амлалтаа тунхаглаж, “Үндэсний эвсэл” хэт ерөнхийлжээ

ҮАГ-аас намуудын мөрийн хөтөлбөрийг баталгаажуулсан. 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрүүдээс хүргэе.


-Нэг. Эдийн засаг: МАН тансаг хэрэглээнд өндөр татвар тавьж, АН зээлийн хүүг бууруулна

МАН:

Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл болгож бууруулна. Инфляцын түвшинг тогтвортой байлгах, төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих мөнгөний зохистой бодлогоо үргэлжүүлнэ. Нүүрсний экспортыг 100.0 сая тоннд хүргэнэ. Байгалийн баялагийг “Үндэсний баялгийн сан”-д төвлөрүүлж, “Ирээдүйн өв сан”-д ирээдүй үедээ хуримтлал үүсгэж, “Хөгжлийн сан”-гаар томоохон төслүүдийг санхүүжүүлнэ.

Татвар: Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан бизнесийн ААНОАТ-ыг 5 хувь болгон бууруулна. Тансаг хэрэглээнд өндөр, энгийн хэрэглээнд бага татвар ногдуулна. Гарааны бизнесийг татварын бодлогоор дэмжих, гурван жилийн хугацаанд татварын хөнгөлөлт эдлүүлнэ. НӨАТ-ын хуулийн шинэчлэлийг олон улсын жишигт нийцүүлэн хийнэ.

АН:

  • ДНБ-ий 2024-2028 оны жилийн дундаж өсөлтийг 6 хувиас бууруулахгүй байх тогтвортой бодлого хэрэгжүүлнэ.
  • Үнийн өсөлтийг хязгаарлаж, инфляцийн түвшинг нэг оронтой тоонд тогтворжуулна.
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танана.
  • Зээлийн хүүг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Шаардлага хангаагүй ЗГ-ын сангуудыг татан буулгана.

Татвар: Ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлдэг тодорхой салбаруудад татварын хувь хэмжээг бууруулна. НӨАТ-ын тухай хуулийг шинэчилж, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлнэ. Боловсролын тэтгэлэгт зарцуулсан ААН-ийн зардлыг татвар ногдох орлогоос чөлөөлнө. Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээнд НДШ ногдуулахгүй.


-Хоёр. Уул уурхай, баялагийн сан: МАН Газрын тосны үйлдвэрээ ашиглалтад оруулж, АН Дарханы төмөрлөгийн үйлдвэрээ хувийн хэвшилд өгнө

МАН:

Хөрөнгө оруулалт, экспортын орлогыг 50 хувиар нэмэгдүүлнэ. Оюу-Толгойн гүний уурхайг ашиглалтад оруулж, экспортын орлогыг нэмэгдүүлнэ. Уул уурхайн бүх төрлийн бүтээгдэхүүнийг биржээр арилжаална. Уул уурхайн лиценз олголтыг олон нийтэд нээлттэй болгож, хууль зөрчсөн зөвшөөрлийг хүчингүй болгоно. Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулна.

  1. Тавантолгойн ордыг түшиглэсэн кокс- химийн үйлдвэр;
  2. Хүрэн нүүрс боловсруулах, нүүрс химийн аж үйлдвэрийн парк;
  3. Зэс боловсруулах аж үйлдвэрийн парк;
  4. Дарханы төмөрлөг, арьс ширний аж үйлдвэрийн парк;
  5. Ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цогцолбор;
  6. Жонш боловсруулах цогцолбор;
  7. Барилгын материал үйлдвэрлэлийн аж үйлдвэрийн парк тус тус барина.

АН:

Газрын тос олборлогч орноос шатахуун үйлдвэрлэгч орон болно. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулна. Дархан-Уул, Дорноговь аймагт төмрийн хүдэр боловсруулж, хорголж, ширэм үйлдвэрлэж, экспортод гаргана. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн металлургийн цогцолбор үйлдвэр байгуулах хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, санал, санаачилгыг дэмжинэ. Цементийн үйлдвэрүүдийг түшиглэн барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Үндэсний баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг улс төрөөс хараат бус, мэргэжлийн багаар удирдуулна. Байгалийн баялаг, АМНАТ-ийг улсын төсвийн орлогоос тусгаарлаж, үндэсний баялгийн санд хуримтлуулна. Үндэсний баялгийн санг төсвийн алдагдал болон улс төрийн амлалтад зориулан зарцуулахыг хуулиар хориглож, хуримтлуулна.

"Үндэсний эвсэл":

Салхи, нар, био эрчим хүч, усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн газар олголтод уян хатан байх нөхцөлийг бий болгож, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллана. Сэргээгдэх эрчим хүчийг төв шугамд нийлүүлдэг механизмыг боловсронгуй болгоно.


-Гурав. Эрчим хүч: МАН зогссон гацсан төслүүдээ үргэлжлүүлж, АН нарны эрчим хүчний станц байгуулна

МАН:

Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахаар тусгажээ.

  1. Эрдэнэбүрэнгийн УЦС 90 МВт
  2. Бөөрөлжүүтийн ЦС 300 МВт
  3. “ДЦС 4” ТӨХК-ийн хүчин чадлыг 70 МВт
  4. Багануурын ЦС 400 МВт
  5. Тавантолгойн ЦС 450 МВт
  6. Шивээ Овоогийн ЦС 200 МВт тус тус ашиглалтад оруулна.

 Мөн сэргээгдэх эрчим хүчний мега төслийг эхлүүлж, экспортлох зорилт тавьжээ.

АН:

Эрчим хүчний хэрэглээг дотоодоос 100 хувь хангаж, эрчим хүч экспортлогч улс болно гэж тусгажээ.

Нарны эрчим хүчний 2 ГВт, салхины эрчим хүчний 2 ГВт, нүүрсний 500 МВт, цэнэг хураагуурын 500 МВт хүчин чадлыг бий болгоно.

Нарны эрчим хүч, цэнэг хураагуур хосолсон станц байгуулна. Үүнд:

  • Дархан 100 МВт нар, 50 МВт цэнэг хураагуур;
  • Чойр 100 МВт нар, 50 МВт цэнэг хураагуур;
  • Мандалговь 200 МВт нар, 100 МВт цэнэг хураагуур.

Эрчим хүчний инженер, техникийн ажилтныг салбартаа хүрэлцэхүйц тоонд бэлтгэн, сургалтын байгууллагын чанарыг сайжруулна. Стратегийн ач холбогдолтой төслүүдэд Үндэсний баялгийн сангаас хөрөнгө оруулалт хийж, үндэсний томоохон компаниудтай хамтран хэрэгжүүлнэ.


-Дөрөв. Боомт: МАН төмөр болон автозамыг тэлнэ

МАН: Төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, хил дамнасан холболтыг гүйцээн нүүрсний экспортыг 100 сая тоннд хүргэнэ.

Хөрш орнуудтай хөндлөн, босоо чиглэлийн төмөр замын холболуудыг нэмэгдүүлж, 3223 км төмөр зам байгуулна. Аймгийн төв, сумдыг автозамаар холбосон “Таван тойрог” төсөл хэрэгжүүлж, нийт замыг 2462 км-ээр нэмнэ.

Идэвхтэй ажиллагаатай боомтын тооог нэмэгдүүлж, зарим боомтыг 24 цагийг горимд шилжүүлнэ. Аймаг, сумын төвүүдэд хуурай боомт байгуулж, орон нутагт гаалийн бүрдүүлэлт хийдэг болно. Улаанбаатар, Замын-Үүд, Алтанбулагт ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулна. Шуудан хүргэлтийн үйлчилгээнд ухаалаг технологи нэвтрүүлнэ. Транзит тээврийн улс болох суурь нөхцөлийг бүрдүүлнэ.


-Тав. Эрүүл мэнд: МАН дутуу барилгуудаа дуусгаж, АН тоогоор хөөцөлдөнө

МАН:

3000 эмч, 10000 сувилагч, 500 мэргэшсэн асрахуйн ажилтан гадаад, дотоодод бэлтгэнэ. ЭМД-д шинэчлэл хийж, санхүүгийн дарамтыг багасгана. Яаралтай тусламжид нисдэг тэрэг ашиглана.

  • Бүсчилсэн хөгжилтэй уялдуулан бүс бүрд төрөлжсөн эмнэлэг
  • Хавдар судлалын үндэсний төв-2
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв-2
  • Зүрх судасны үндэсний төв байгуулна.

АН:

АН-ынх хэдэн тоо эхлээд анхаарал татав. Буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөл, нас баралтыг 35 хувиар бууруулж, урьдчилан сэргийлнэ. Агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын халдварт өвчнийг 30 хувиар бууруулна. Эрчүүдийн нас баралтыг 50 хувиар бууруулна. Монгол хүний дундаж наслалтыг “80+” хүргэх стратеги боловсруулна. Мөн биеийн тамир, сэтгэцийн эрүүд мэндэд анхаарч технологийн дэвшлүүд ашиглана.

"Үндэсний эвсэл":

Бүсийн төвүүдэд орчин үеийн оношилгооны төвүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна. Сумдын ерөнхий боловсролын сургуулийг сургуулийн эмч, сэтгэл зүйчтэй болгоно.

ХҮН нам:

“Эрүүл аж төрөхүй” цогц бодлогыг боловсруулан хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, өсвөр настны бие, сэтгэлийн эрүүл мэндэд онцгой анхаарч, хар тамхины хор хөнөөлийн талаарх мэдлэгийг дээшлүүлж архи, тамхи, мансууруулах бодис, цахим тоглоом болон бусад бүх төрлийн донтолтоос урьдчилан сэргийлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

Эмч, эмнэлгийн ажилтны эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулна. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн амьжиргааг дээшлүүлнэ.

Гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд зардлын тодорхой хувийг ЭМДС-гаас гаргах боломжийг судална.


-Зургаа. Боловсрол: МАН, АН-аас илүү ХҮН нам боловсролын салбарыг өргөнөөр харжээ

МАН:

  • 1-2 хүртэлх насны хүүхдийг яслийн үйлчилгээнд хамруулан ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.
  • Гэрт ойр “Бага сургуулийн цогцолбор” сургуулиудыг байгуулна.
  • Хичээлийн агуулгад үндэсний бөх, технологийн хичээлд хатгамал, дээл оёх, хөгжмийн хичээлд уртын дуу, морин хуур, биелгээг оруулна.
  • Англи хэлний 2000 багшийг гадаадад мэргэжил дээшлүүлэх боломжоор хангана.
  • Судалгааны их сургууль байгуулна.
  • Цэцэрлэг, сургуулийн орчныг бүрэн камержуулна.
  • Цэцэрлэг, сургууль, дотуур байрны нүхэн жорлонг хална.
  • Шинжлэх ухаан, инновацын судалгааны санхүүжилтийг нэмэгдүүлж, 2-оос доошгүй их сургуулийг дэлхийн шилдэг 1000 их сургуулийн эрэмбэд оруулна.
  • Багшлах хүний нөөцийг чадавхжуулж цэцэрлэгийн багш 10000, бага ангийн багш 2000, ЕБС-ийн багш 11000, англи хэлний 2000, МСҮТ-ийн 2000 багшийг гадаад, дотоодод бэлтгэх бодлого баримтална.
  • Монгол эрдэмтэд, гадаад багш нарыг урьж ажиллуулна.

АН:

  • “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ.
  • Монгол хэл, уран зохиол, түүхийн хичээлийн цагийг нэмж, чанаржуулна. Эрүүл мэнд, эрүүл ахуйн хичээлийг нэмнэ.
  • Малчин өрхийн бага ангийн хүүхдэд “гэрт ойр” тогтолцоо нэвтрүүлнэ.
  • Хүүхэд харах үйлчилгээг хуульчилна.
  • МСҮТ-д нарийн мэргэжлийн шинэ ангиудыг нээж, сургалтын хөтөлбөрийг шинэчилнэ. Монгол хэл, түүх соёл, англи хэлний сургалтаар баяжуулна.
  • Их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа, R&D чиглэлийн үйл ажиллагааг дэмжиж, ДНБ-ний 1.0 хувийг судалгаанд зарцуулдаг болно.
  • Оюутан, сурагчдыг сургалтын төлбөрийн гэнэтийн өсөлтөөс хамгаална.
  • Бага ангийн багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг эрс сайжруулна.

"Үндэсний эвсэл":

  • Суралцахуйн зангилаа бүхий цэцэрлэг, ерөнхий боловсролын ШИНЭ ЗУРАГЛАЛ, ТОГТОЛЦООГ төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүрдүүлнэ.
  • Их, дээд сургуулиудад бэлтгэгдэж буй ирээдүйн мэргэжилтнийг ажлын байрны эрэлт нийлүүлэлт, Монгол Улсын хөгжлийн үндсэн бодлого “Алсын хараа-2050”-тай уялдуулж, хөтөлбөрийн шинэчлэлийг уян хатан байх тогтолцоонд шилжүүлэн, боловсрол болон ажлын байр нь харилцан уялдаатай байх бодлогоор хөгжүүлнэ.

ХҮН нам:

  • Англи хэлийг албан ёсны хоёрдогч хэл болгох бодлогыг тууштай баримтална.
  • Багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ.
  • Малчдын хүүхдийг эцэг эхийнхээ дэргэд бага боловсрол эзэмших боломжийг бүрдүүлнэ.
  • Монгол бичгээр гарч буй агуулга, мэдээллийг олшруулна.
  • Сайн багш нарыг 3-5 жил тутамд сэлгэн ажиллуулдаг "Сайн багшийг таны дэргэд бодлого”-ыг хэрэгжүүлнэ.
  • Гадаад дотоодын нэр хүндтэй их сургууль төгссөн, багшлах сонирхолтой 35 хүртэлх насны залуучуудад багшлах эрхийн үнэмлэх олгоно.
  • Сурах бичгийн цаасны жинг багасгахаас гадна хүүхдийн нүдэнд аюулгүй “дижитал сурах бичиг”-ийг үе шаттайгаар нэвтрүүлнэ.


-Долоо. Халамж: МАН халамжуудаа таслахгүй угжиж, АН хоёр төрлийн халамж нэмж гаргажээ

МАН:

  • Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.
  • Тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ.
  • 5 их наядын хөтөлбөрийн хүрээнд малчдын орлогыг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг үргэлжлүүлнэ.
  • "Цалинтай эх, эцэг"-ийг нийгмийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан боловсронгүй болгоно.

АН:

  • “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.
  • Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ.
  • Бага орлоготой, ядуу айл өрхүүдэд хүнсний хангамжийн хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Нийтийг хамарсан гамшигт өртөгчдөд үзүүлэх халамжийн тусламж, үйлчилгээг бий болгоно.

Товчоор “Халамжийг бууруулж, цалин хөлсийг нэмэгдүүлэх бодлого баримтлана” гэжээ.

"Үндэсний эвсэл":

  • Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог төрийн даатгалын системтэй зэрэгцүүлэн бий болгоно.
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тэтгэврийн сангийн хуримтлалыг өсгөх, сайжруулах тогтолцооны эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.

ХҮН нам:

  • Тэтгэврийн шинэчлэл хийж суурь тэтгэвэр, хуримтлалын тэтгэвэр, хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн олон тулгуурт тэтгэврийн тогтолцоотой болгоно.

-Найм. Гадаад бодлого:

МАН:

“Нэг цонх-Нэгдмэл гадаад бодлого”-ыг үргэлжлүүлнэ.

ОХУ, БНХАУ-тай тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийг улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын хүрээнд өргөжүүлнэ. АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс орнуудтай “Гуравдагч хөрш”-ийн бодлогоо өргөжүүлнэ. Хүчирхэг Монгол паспорт: Монгол Улсын иргэд визгүй зорчих улсын тоог нэмэгдүүлнэ.

АН:

Хоёр хөрштэйгөө найрсаг, тэнцвэртэй харилцана.  “Эдийн засгийн коридор” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Гуравдагч хөршийн орнуудтай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

Хөрш орнуудтай хил залгаа аймаг, сумдын нутаг дэвсгэрийн хязгаараар зааглан татваргүй (татварын хөнгөлөлттэй) орчин бүрдүүлэх замаар эдийн засгийн чөлөөт бүсийн тодорхой бодлого боловсруулна.

"Үндэсний эвсэл":

Олон улсын энхийг сахиулах, аюулгүй байдлыг хангахад олон улсын байгууллага, түнш улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд экспортын чиг баримжаатай салбарт түлхүү хамтран ажиллана.

ХҮН нам:

“Гуравдагч хөрш” орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлнэ. Гадаад дахь монгол иргэд, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаална. Эх орноо гадаадад сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлнэ. Япон, БНСУ, Европын Холбооны улс орнуудад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх ажлыг хэрэгжүүлнэ. НҮБ-ын үйл ажиллагаанд оролцоогоо идэвхтэй үргэлжлүүлж, түүний төрөлжсөн байгууллагуудын удирдах түвшинд ажиллах монгол хүний тоог нэмэгдүүлнэ.

-Ес. Ажлын байр: МАН ЖДҮ-ийг дэмжиж, НДШ-д анхаарна

МАН:

  • "Ур чадвартай ажилтан" санаачилгын хүрээнд урт, богино хугацааны сургалтад хамруулсан ажил олгогчдын сургалт хөгжлийн зардлыг татвараас чөлөөлөх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Гарааны бизнес эрхлэгч, инновац, судалгаа хөгжүүлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй санхүүжилтийг нэмэгдүүлнэ.
  • Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг төрийн худалдан авалтаар дэмжинэ.
  • Жижиг, дунд, бичил бизнесийг дэмжих урт хугацаатай, хүү багатай зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

АН:

  • Цалин хөлсийг ажлын байранд өнгөрүүлсэн хугацаагаар бус ажлын үр дүнгээр тооцдог аргачлалыг нэвтрүүлнэ.
  • Инновацид суурилсан гарааны бизнесийг дэмжинэ. Гарааны бизнесийг дэмжих эко системийг бүрдүүлнэ.
  • Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил, хөдөлмөрийн бүх төрлийн гэрээт ажлын хөлснөөс суутган тооцохыг зогсоож, зайнаас болон цагаар ажиллах боломжийг нэмэгдүүлнэ.

-Арав. Нийслэл: МАН нийслэлийн бүтэц, засаг захиргааг өөрчилж, АН түгжрэлд голчлон анхаарна

МАН:

Одоогийн бүтэц, орон тоог нэмэгдүүлэхгүйгээр, 9 дүүрэг, 213 хороог хүн амын зохистой харьцаа, төвлөрлийг харгалзан шинэчлэн зохион байгуулж, иргэд өөрийн гэрээс “20 МИНУТЫН ЗАЙ”-д дараах нийгмийн үйлчилгээг шуурхай авах бололцоог бүрдүүлнэ.

Нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын Захирагчийн чиг үүргийг зааглаж, хотын даргыг иргэд шууд сонгодог болно.

Хөшигийн хөндийн дагуул хотод төрийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлнэ.

Сэлбэ, Баянхошуу, Толгойт, Шархад, Дэнжийн 1000, Дамбадаржаа, Яармаг дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.

  • Гандантэгчэнлин хийд орчмын орон зайг “Буддын шашны соёлын өвийн цогцолбор” болгоно.
  • “Кино үйлдвэр” орчмыг “Монгол киноны түүх соёл”-д тулгуурлан төрөлжүүлэн хөгжүүлнэ.
  • Хотын иргэн оршин суугаа газраасаа 400 метр дотор амарч, тухлах ногоон байгууламж, цэцэрлэгтэй болно.

АН:

  • Нийслэлийн засаг захиргааны нэгжийг дахин хуваарилж, бие даан шийдвэр гаргах эрхийг нэмэгдүүлнэ
  • Нийслэлийн өмчит барилга, байгууламжид менежментийн шинэчлэл хийнэ.
  • Орон сууцны төсөл хэрэгжүүлэх газруудыг хөрөнгө оруулагчдад санал болгож, суурь дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран байгуулна.
  • Нийслэлийн гэр хорооллын 10,000 өрх тутамд гал унтраах ангийг шинээр байгуулна.
  • Хайс, хашааг нэгдсэн байдлаар тохижуулна.
  • Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан халаагууртай болгох чиглэлээр судална.
  • Залуу гэр бүл, гэр хорооллын айл өрхүүдэд “тохилог орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Богдхан уулыг сэтэлж, Төв аймгийн Зуунмод хоттой холбох тунелийн бүтээн байгуулалтын "Их Богд" төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, хэрэгжүүлнэ.
  • Улаанбаатар хотод босоо чиглэлийн авто зам, гүүрэн болон нүхэн гарцуудыг барьж байгуулна.
  • Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх гэрлэн дохионуудыг бууруулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 11, 2024 08:24

МАН больчихоо 8 жилийн хугацаанд ганц цахилгаан станц барьчихаж чадахгүй ,татвар нэмэхгүй гэдэг чинь 2016-2020 оны амл�##�т гээд гуцаад байгаа хулгайч нарыг сонговол амьдр�##� дээшлэхгүй. Сонгуулийн дараа суурь инфляци 15% хүрнэ. Энэ их хян�##�тгүй мөнгөний зарцуул�##�т монгол улсыг гадны �##�ь нэг донор байгууллагын хараат болгоход их ойрхон болчихсон шдэ

Зочин
Зочин
6 сар 12, 2024 09:49
Reply to  Зочин

АН юу хийсэн бэ

нЯМ
нЯМ
6 сар 12, 2024 15:06
Reply to  Зочин

АН энэ 8 жилдюугаа �##�дсан бэ гэвээс Ерөнхийлөгч Э гээ Ерөнхий сайд С ээ Мөнгөөр угжигч Сах�##� Э-гээ булааж Эрдэнэтийн 49 хувь, Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээ эргүүлж авах эргүүлж авчирч ээргүүндээ дахин з�##�ах зорилготой д�##�д нууц зорилготой мөрийн хөтөлбөрийг бат�##�сан байна.

Бат
Бат
6 сар 11, 2024 08:49

--------МАН ядарсан биднийгээ бодолцсон хөтөлбөр гаргасан тул дэмжнээ

Зочин
Зочин
6 сар 11, 2024 09:08

Домгийн шувуу үргээж сонгууль эхэлжээ

Зочин
Зочин
6 сар 11, 2024 09:09

МАН намын хүмүүсээ энэ хорвоо дэлхий та нарын үр хүүхэд ч үлдийшдэээээ

Бүждээ
Бүждээ
6 сар 11, 2024 09:52

ҮНДЭСНИЙ ЭВСЭЛИЙГ ДЭМЖИЖ БАЙНА Их зөв уриатай юм байна. Нэр дэвшигчид нь маш мундаг з�##�уус байна.

Зочин
Зочин
6 сар 11, 2024 09:56

domgiin shuvuud

Зочин
Зочин
6 сар 11, 2024 17:36
Reply to  Зочин

ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ ЭНД ТЭНДЭЭС ГАНЦ НЭГ ЮМ БУДАА ИДСЭНЭЭС ӨӨР ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ЗОРИЛТ АЛГАДАА. БОЛЬ. ХҮН НАМД ХИЙРХЭЛ ИХ БАЙНА. ХУДЛААБААХАН БОЛОВСРОЛ ГЭЖ ӨВЧГӨНӨӨД ГАВЬСАН ЯГ ХӨРСӨН ДЭЭР БУУХ ЮМАЛГА. АН НЬ АРАЙ БОДИТОЙ ЮМ ХЭЛЖДЭЭ БИЕЛДЭГ БОЛ. МАН БОЛ ХУДАЛЧ ХУЛГАЧИД ГЭДГИЙГ БҮГД ТАНЬСАН ТУЛ ЦААШАА. ӨМНӨХ 8 ЖИЛИЙН АМЛАЛТАА ЭХЛЭЭД ДҮГНЭЧИХ. ТЭГЭЭД ДАХИН ХУДАЛ АМЛА.

Зочин
Зочин
6 сар 11, 2024 10:21

Сонгуульд оролцож буй нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрийн онцлох, анхаар�##� татахуйц за�##�туудын тоймлосныг уншаарай. АН, МАН �##�ь нь ч засагласан бай НӨАТ-н хуулий эргэн харна гэж ээ, гэхдээ хуулиа задлаад хувийг бууруулах боломж нь хэр юм бол доо. Үнэхээр бууруулах боломж байгаа бол сайн л байна, одоогоор жижиг бизнесүүдэд хамгийн том дарамт болж байгаа зүйл нь НӨАТ байгаа. Өө тэгээд надаас ухаантай хүмүүс л УИХ-д дэвшиж байгаа байлгүй дээ ????

Зочин
Зочин
6 сар 11, 2024 10:21

Мөрийн хөтөлбөр: МАН х�##�амжаа үргэлжүүлж, АН амл�##�таа тунхаглаж, “Үндэсний эвсэл” хэт ерөнхийлжээ

Зочин
Зочин
6 сар 11, 2024 11:04

мөрийн хөтөлбөрийн дагуу шаарддаг болмоор байна аа, нээх худлаа амл�##�т өгөөд л гарч ирнэ.

Зочин
Зочин
6 сар 11, 2024 11:04

МАН нам болио

Зочин
Зочин
6 сар 11, 2024 12:19

Мөрийн хөтөлбөр гэдэг биелэх боломжтой, бодлого, зорилт, шийдэл, гарц нь тодорхой, эрсдэл юмаа бүрэн тооцсон байх нь чух�##� байхаа... МАН -аас мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар шүү байгааг нь бид бүгд л харж байгаа... ахмад гишүүн Д.Содном гуай ч ил тод шүүмжилж байна....Мөрийн хөтөлбөр гэж мөрөөдлийн жагса�##�т байж болохгүй байхаа.. Хэрэгжилтийг сонгогчид бид шударгаар нэхэх хэрэгтэй дээ.

Уншигч
Уншигч
6 сар 11, 2024 13:47

Eрөөлөөр болтугай

Зочин
Зочин
6 сар 11, 2024 16:16

Номтойбаяр өөрийгөө баяжуулна гэнээ.

ЗЗочин
ЗЗочин
6 сар 11, 2024 19:29

АН төсөв танаж яах нь уу? Ц�##�ин хасаж төсөв танана гэдэгтэй адил сонсогдож бна. АН-олигтой юм гарахгүй нь харагдаж бна.

ЗЗочин
ЗЗочин
6 сар 11, 2024 19:29
Reply to  ЗЗочин

Ц�##�ин хасах нь

Зочин
Зочин
6 сар 12, 2024 06:22

Нэр дэвшигчдийг нь сайн судлаад холимог байдлаар гаргав�##� бие биеэ хянаад хэрэгтэйг нь хэрэгжүүлээд зүгээр ч юм уу

Уншигч
Уншигч
6 сар 12, 2024 18:37

Хамгийн сайн мөрийн хөтөлбөр МАН. Яармагын олон хотхонуудын дунд сургууль цэцэрлэг барих хэрэгтэй хэрэгжинэ гэдэгт итгэж байна.

Зочин
Зочин
6 сар 12, 2024 21:35

MAN,AN 2 mangasaar yadiin mongold hezee neg odor sain humuus garch irnee gaigui ta nariin hagartlaa bayjsan horongii chin huraah odor irnee gaigui

Зочин
Зочин
6 сар 13, 2024 10:09

Х�##�амж хэтэрсэн амл�##�т �##�га. Гарчиг чинь МАН-ыг харлуулах гэснээс өөр зүйлгүй...

ard tumnii ARDIIN NAM
ard tumnii ARDIIN NAM
6 сар 13, 2024 21:41

ARDIIN NAM YLSAN

Зочин
Зочин
6 сар 13, 2024 22:53

МАН-ын хөтөлбөр хэрэгжих итгэл үнэмшилтэй тул дэмжиж байна.

Зочин
Зочин
6 сар 15, 2024 12:12

Юу юуг яана яана гээд ёстой юугч яагаагүй дээ. Мангаруудаа

Холбоотой мэдээ

Back to top button