Намын жагсаалт тэргүүлэгчид хэр хөрөнгөлөг вэ

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид АТГ-т ХОМ-ээ гаргасныг олон нийтэд нээлттэй болгоод байна. Намын жагсаалт тэргүүлэгчид хэр хөрөнгөлөг хүмүүс вэ гэдгийг харьцуулан хүргэе.
-Г.Лувсанжамц гадаад, дотоодын дансанд 340 саяын хадгаламжтай-
Нэг. МАН-ын жагсаалтын дэслэлийн нэгдүгээрт бичигдсэн Ганзоригийн Лувсанжамц
- Өөрийн орлого: 204 сая
- Гэр бүлийн орлого: 409.9 сая
- Орон сууц: 350 сая
- Автомашин: 25 сая Toyota, LEXUS RX330- 1
- Газар: 20 сая
- Үнэт эдлэл: 134.7 сая
- Хадгаламж: дотоодод 340 сая / гадаадад 118.8 сая
- Авлага: 4 сая
- Компани: "Эм Ай Си монголиан инновейшн корпорейшн" ХХК 50%, "Эйч Си андэрсэн" ХХК 5%
-Л.Гантөмөр 705 саяын орон сууц, 300 саяын машинтай-
Хоёр. АН-ын жагсаалтыг тус намын дарга Лувсаннямын Гантөмөр өөрөө тэргүүлж буй билээ.
- Өөрийн орлого: 31 сая
- Гэр бүлийн орлого: 2 сая
- Орон сууц: 705 саяын 4
- Автомашин: 319 сая Nissan, Patrol- 1
- Мал: 175 сая адуу-160, үхэр-10
- Хадгаламж: 25.5 сая
- Зээл: 121.6 сая, 54.7 сая
- Компани: "Астрарүүт" ХХК 17,15%
-А.Ундраа 905 саяын үнэт эдлэлтэй ч, 8 саяын машинтай гэж мэдүүлжээ-
Гурав. "Үндэсний эвсэл"-ийг Н.Номтойбаяр биш Агваанлувсангийн Ундраа тэргүүлж буйгаар СЕХ-ны бүртгэл дээр харагдаж буй.
- Өөрийн орлого: 40 сая
- Гэр бүлийн орлого: 120 сая
- Орон сууц: 861 сая
- Автомашин: 8 сая /Volkswagen, Touareg-1/
- Мал: 135 сая /Хурдан удмын адуу-2, Адуу-8, Хонь-12, Ямаа-10, Сайн үүлдрийн үхэр-38/
- Газар: 41 сая
- Үнэт эдлэл: 905 сая
- Хадгаламж: дотоод 12,5 сая, гадаад 60,5
- Компани: ТТАН ХХК, "Термигаз импианти" ХХК, "Дашдорж энд Дашдорж партнерс" ХХК, "Адист Үр" ХХК
-Т.Доржханд 1.1 тэрбумын орон сууц, 1.1 тэрбумын авлагатай-
Дөрөв. ХҮН намын жагсаалтыг УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрөө тэргүүлж буй.
- Өөрийн орлого: 62.3 сая 2019 онд 20 сая байжээ
- Гэр бүлийн орлого: 157 сая
- Орон сууц: 1 тэрбум 90 сая
- Автомашин: 25 сая, Nissan- 1
- Мал: 10 сая /Адуу-12/
- Газар: 50 сая
- Хадгаламж: 2.3 сая
- Авлага: 1.1 тэрбум
- Компани: "Монре Даатгал" ХХК 90%, Монреимпекс ХХК 30%, Зээл Эм Эн ХХК 60% , "Айтүүлс" ХК, "Авто Хаб" ХХК, "Стандарт Инвестмэнт" ҮЦК ХХК, "Монре файнаншиал" ХХК
-Б.Батбаатар 1 тэрбумын байртай байсан ч, 243 саяын бэлэн мөнгөнөөс өөр зүйлгүй гэж мэдүүлжээ-
Тав. ИЗНН-ын жагсаалтын дэслэлийг тэргүүлэгч Батын Батбаатар
- Өөрийн орлого: 20 сая
- Орон сууц: 0 сая, 2019 онд 1 тэрбум 36 саяын орон сууцтай байсан
- Хадгаламж: 243 сая /бэлэн мөнгө/
-Ц.Гантулга 6.1 тэрбумын орон сууц, 1 тэрбумын автомашин, 1.6 тэрбумын газартай-
Зургаа. Шинэ нэгдсэн эвсэл /МУНН-ШН/ -ийн жагсаалт тэргүүлэгч Цэндсүрэнгийн Гантулга
- Өөрийн орлого: 302 сая
- Гэр бүлийн орлого: 380.8 сая
- Орон сууц: 6.1 тэрбум
- Автомашин: 1 тэрбум 45 сая
- Мал: 242 сая /Хонь-185, Адуу-108, Ямаа-50/
- Газар: 1.6 тэрбум
- Үнэт эдлэл: 350 сая
- Хадгаламж: 241 сая
- Авлага: 205 сая
- Компани: "Төмөрт-Өргөө" ХХК, "Жи Би эдванс" ХХК
-И.Эрдэнэбаатар 90 саяын орон сууц, нэг компанитай-
Долоо: "Эх орон нам"-ын жагсаалтыг тэргүүлэгч Ичинхорлоогийн Эрдэнэбаатар
- Өөрийн орлого: 23 сая
- Гэр бүлийн орлого: 15 сая
- Орон сууц: 90 сая
- Үнэт эдлэл: 5 сая
- Компани: "БТТ инженеринг" ХХК
-Б.Зоригоо 710 саяын орон сууцтай-
Найм. "Бүгд найрамдах нам"-ын жагсаалтын дэслэлийг тэргүүлэгч Базаррагчаагийг Зоригоо
- Өөрийн орлого: 26,6 сая
- Гэр бүлийн орлого: 60 сая
- Орон сууц: 710 сая
- Автомашин: 121 сая
- Үнэт эдлэл: 40 сая
- Хадгаламж: 2.3 сая
- Авлага: 296 сая
- Зээл: 44 сая
- Компани: "Өсөх бласт" ХХК 100%, "Өсөнкимкор" ХХК 49%
-Ц.Хүрэлбаатар 100 саяын газартай-
Ес. "Эрх чөлөөг хэрэгжүүлэгч" намын жагсаалтыг тэргүүлэгч Цогзоогийн Хүрэлбаатар
- Өөрийн орлого: 20 сая
- Гэр бүлийн орлого: 40 сая
- Орон сууц: 280 сая
- Автомашин: 12 сая
- Газар: 100 сая
- Хадгаламж: 1.5 сая
- Зээл: 116.9 сая
- Компани: Идэр тэмүүлэн ХХК, Төгс дээд ХХК, Их эффект ХХК, Проникс ХХК
-Иргэний хөдөлгөөний намын жагсаалтыг тэргүүлэгч Ө.Баяраа 33 тэрбумын үнэт эдлэлтэй-
Арав. "Иргэний хөдөлгөөний нам"-ын жагсаалтыг тэргүүлэгч Өлзийбатын Баяраа
- Өөрийн орлого: 0
- Гэр бүлийн орлого: 19 сая
- Орон сууц: 595 сая
- Автомашин: 28 сая
- Мал: 185 сая, /Хурдан удмын адуу-5, Адуу-15, Адуу-7, Сайн үүлдрийн үхэр-6, Үхэр-7, Хурдан удмын адуу-1, Адуу-9, Адуу-8, Хурдан удмын адуу-8, Үхэр-28, Хонь-231, Ямаа-95/
- Газар: 29 сая
- Үнэт эдлэл: 33.4 тэрбум
- Хадгаламж: 3 сая
- Авлага: 350 сая
- Зээл: 434 сая
- Компани: "Агуу Их Чингис Хаан" ХХК, "Эзэн Богд Чингис Хаан" ХХК, "Мөнх Тэнгэрийн Эрдэнэсийн Сан" ХХК, "Их Монгол Үндэсний нэгдэл" ХХК,
Г.Арслан 42 саяын зээлтэй-
Арван нэг. "Ард түмний хүч" намын жагсаалтыг тэргүүлэгч Гомбосүрэнгийн Арслан
- Өөрийн орлого: 50 сая
- Гэр бүлийн орлого: 14.8 сая
- Орон сууц: 150 сая
- Автомашин: 80 сая
- Газар: 5 сая
- Хадгаламж: 75 сая
- Авлага: 43 сая
- Зээл: 42 сая
Х.Бат-Ялалт 610 саяын орон сууц, 5 саяын автмашинтай-
Арван хоёр: "Монголын хүний төлөө" намын жагсаалтыг тэргүүлэгч Хадбаатарын Бат-Ялалт.
- Өөрийн орлого: 75 сая
- Гэр бүлийн орлого: 50 сая
- Орон сууц: 610 сая
- Автомашин: 5 сая /Микроавтобус/
- Газар: 5 сая
- Үнэт эдлэл: 15 сая
- Зээл: 70 сая
-Ш.Мөнхсайхан 6.5 тэрбумын байртай, хагас тэрбумын үнэт эдлэлтэй-
Арван гурав: "Үнэн ба зөв" намын жагсаалтыг тэргүүлэгч Шайрийнямбуугийн Мөнхсайхан
- Өөрийн орлого: 952 сая
- Гэр бүлийн орлого: 71.5 сая
- Орон сууц: 6.7 тэрбум
- Автомашин: 355 сая
- Мал: 1,1 тэрбум /Үхэр-150, Хонь-1500, Ямаа-1300, Хурдан удмын адуу-10, Адуу-50/
- Газар: 68 сая
- Үнэт эдлэл: 530 сая
- Хадгаламж: 10 сая
- Зээл: 235 сая
- Компани: "Хүмүүн цэцэрлэг" ХХК, "Хүмүүн сургууль" ХХК, "Хүннү кампус" ХХК, "Грийн файненшл корпорэйт" ХХК, "Шхелда" ХХК, "Азийн санхүүгийн корпораци" ХХК, ЮСОН ХХК, "Эгнэгт индастри" ХХК
-Д.Өсөхжаргал 90 саяын машинтай ч, 35 саяын орон сууцтай-
Арван дөрөв: "Эрх чөлөөний эвсэл" намын жагсаалтыг тэргүүлэгч Доржийн Өсөхжаргал
- Өөрийн орлого: 32 сая
- Гэр бүлийн орлого: 29.6 сая
- Орон сууц: 35 сая
- Автомашин: 90 сая
- Хадгаламж: 2 сая
- Зээл: 111 сая
-А.Батдорж орлогогүй ч, 3.4 саяын хадгаламжтай-
Арван тав: "Ард түмний олонхийн засаглал нам" -ын жагсаалтын дэслэлийн нэг Алтанцэцэгийн Батдорж бичигджээ.
- Өөрийн орлого: 0
- Гэр бүлийн орлого: 32 сая
- Орон сууц: 198 сая
- Газар: 5 сая
- Хадгаламж: 3.4 сая
-М.Мөнхцэцэг автомашингүй, орон сууцгүй-
Арван зургаа: "Иргэдийн оролцооны нэгдэл" намын жагсаалтын дэслэлийн эхэнд Мөнхжаргалын Мөнхцэцэг бичигдсэн.
- Өөрийн орлого: 18 сая
- Гэр бүлийн орлого: 1.2 сая
- Орон сууц: 0
- Автомашин: 0
- Хадгаламж: 1.8 сая
-Л.Чойсүрэн орон сууцнаасаа үнэтэй машинтай-
Арван долоо: "Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн" намын жагсаалтын дэслэлийн эхэнд Лхамсүрэнгийн Чойсүрэн бичигджээ.
- Өөрийн орлого: 900 мянга
- Гэр бүлийн орлого: 0
- Орон сууц: 240 сая
- Автомашин: 311 сая
- Хадгаламж: 10 сая
- Авлага: 230 сая
- Зээл: 15.9 сая
- Компани: ЛЭЦ ХХК, "Гравитихүч" ХХК
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийг 8 жил атгасан хүмүүс баян бах нь аргагүй
Г�##� г�##� г�##�
Ийм байх иргэд т�##�хны мөнгөнөөс илүү гарахгүй байх нь аргагүй юм байна л даа
Еээээээ яг зөв ингэж ил тод болгомооор байгаа юм. Зааа тэгээд үр хүүхэд ах дүү хамаатасан садан хадам гээд энүүгээр тогтохгүй л эд хөрөнгө бий дээ эд нарт
ямар ч хөрөнгөгүй хэрнээ сонгууль өрсөлдөж байна гэхээр төрд гарчв�##� юмтай болчино гэж найдаад байсан үг юм уу
Агваанлувсангийн Ундраа бол Миегомбын Энхболдын үеэл дүү. Тэрбумтангууд.
Юмтай хүмүүс хоосон гэж жүждэг
Яг үнэндээ 1р гарах хүний х�##�ьт яриаг сонсоод цааш сонсох хүсэлгүй болсон. Хичнээн баян мэдлэг боловсролтой бсан ч ярианы өнгө төрхөөрөө танигдаж бна лээ хүүхэлдэй гэдэг нь. Эвтэйхэн ярих чадвар үнэндэ бхгүй арыг нь дааж бгаа хүний үгээр л явна гэсэн үг