Нийгэм мэдээ

"Дархан-Уул аймагт эмнэлгийн байгууллагын ажилтан хар тамхины хэрэгт холбогдон, шалгагдаж байна"

Прокурорын зөвшөөрөлтэйгөөр хар тамхины хэрэгт холбогдсон мэдээллийг хүргэж байна.

Дархан-Уул аймгаас хориотой хар тамхийг авч ирэн, нийслэл хотод борлуулдаг таван иргэнийг энэ сарын 4-ний өдөр цагдаагийн байгууллагаас дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн.

Мөн БНХАУ-аас нүүрс тээвэр ашиглан оруулж ирж, монгол улсад хар тамхи борлуулж байсан есөн иргэнийг шалгаж байна. Хүүхэд залуучуудыг мансууруулах бодис хэрэглэхэд уруу татсан таван репперийг өчигдөр /2024.06.05/ өдөр Баянгол дүүргийн 17, 19-р хороо болон БЗД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрээс саатуулан баривчилсан.

Энэ үеэр ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх хэлтсийн дарга Б.Батхуяг мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Өмнөговь аймгийн хилийн боомтоор урд хөршөөс синтетик төрлийн мансууруулах бодисыг худалддаг есөн иргэнийг шалгаж байгаа. Мөн Дархан-Уул аймагт холбогдсон хэрэгт эмнэлгийн байгууллагийн ажилчид гар бие оролцсон байж магадгүй учир хяналт шалгалтын ажлыг явуулж байна. Ийнхүү нийт 19 хүнийг хэрэгт холбогдуулан шалгаж байна. Одоогийн байдлаар гурван хүнийг цагдан хорьж байгаа бол бусад хүмүүсийг гадуур шалгаж байна.

Мөн Өмнөговь аймгийн нүүрс тээврийн жолооч нар нойроо хүргэхгүйн тулд сэргээш маягаар хэрэглэдэг байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хар тамхи худ�##�ддаг, тээвэрлэдэг этгээдүүдийг маш хатуу шийтгэж, 20-с доошгүй жилээр хорьдог болох хэрэгтэй. Энэ бол улс үндэстний эсрэг хамгийн том гэмт хэрэг. Маш хатуу тэмцэхгүй бол з�##�уучууд хүүхдүүд уруу татагдаж, ирээдүй үе маань амьдр�##�аа �##�дана шүү

хорь
хорь

ясыг нь цайт�##� хорь Хятад шиг бүх насаар нь хорь эсвэл олны нүдэн дээр цааз�##�

Егзар өвгөн
Егзар өвгөн

Дээр үед тууварчин хятад айлын илүү гэрт гуйж байж хэвтэж тухлан хар тамхиа татах үед хүүхэд гүйж очин гэрийн цоорхойгоор нь харахад эцэг эх нь сандран хориглож “ийм хүний с�##�хин доогуур ч гарч болддоггүй юм” хэлж байсаан гэж настай хүн ярьж байхыг сонссоон. Гэтэл одоо бузардсан цаг юм даа. Хойт үеийнхээ төлөө харамсах л юм. Хайран з�##�уу үе минь.

Иргэн
Иргэн

Ганц цагдаа тэр дундаа энэ хүн хүчирхээсээ өнгөрсөн шүү!!! Монголын төр анхаар�##�даа авч гадаадын захи�##�гатай хуулиа авч хаяаад!!! Чанга хатуу хуультай болгоочээ!!! Б�##�арлаа айл бүрэн хар тамхичинтай болох нь

Зочин
Зочин

ЭНЭ АЮУЛЫГ АЛЬ ЭРТ ХАРААД АРХИ ТАМХИ МАНСУУРУУЛАХ БОДИСООС ӨСВӨР ҮЕИЙГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ДААЦТАЙ ХИЙЖ БАЙСАН АРХИДАЛТ МАНСУУРЛЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АССИЦАЦИ ХААЧИВ.ОДОО АРХИ ТАМХИНЫ ЭСРЭГ ОЛОН ТББ д АЖИЛЛАЖ ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ МӨНГӨ ЧААЖ БАЙГААГ ЗОХИЦУУЛААЧ ӨСВӨР ҮЕИЙГ СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ ЭМ МАНСУУРУУЛАХ БОДИСООС ХОЛ БАЙЛГАХЫН ТӨЛӨӨ ЭНЭ ТББ ДААЦТАЙ ТОДОРХОЙ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАЖ БАЙСАН ҮҮНИЙГ СЭРГЭЭ

Зочин
Зочин

Ŕ1Rfrrf³credfècAambdmaa sacúŕx

Erka
Erka

Odoo har tamhiig zogsooj chadahgee ene zaluust uzej sonirhoh um alga choloot tsag ongrooh gazar alga baigaani mash unetei gadaadad baigaa ihenh zaluus har tamhi tataastai ongorsoon

Зочин
Зочин
Reply to  Erka

За битгий шаагаад бай .Үхсэн үлийний чинь чөлөөт цаг өнгөрөөх газар вэ.Ямар их завтай улс вэ

Зочин
Зочин

ТӨМӨР зам дагаж КОВИД-19 гарсан. . . ! ? !

Зочин
Зочин

Хатуу шийтгэл ногдуулах хэрэгтэй хар тамхи дэлгэрүүлэх Монгол улсыг сөнөөх үйл ажиллагаа явуулж бгаа этгээдүүдэд хатуу хариуцлага тооцох хэрэгтэй

Зочин
Зочин

Хар тамхи бол манайх шиг цөөхөн хүн амтай улс орныг амархаан үндсээр нь мөхөөнө гэсэн үг тийм болохоор хуулиа чангатга бүх насаар нь хорь хатуу хуультай байх хэрэгтэй хятад шиг

Зочин
Зочин

Шууд бууд

Холбоотой мэдээ

Back to top button