Н.Алтансүх 38 оноогоор түрүүлж, Монгол Улсын Мэргэн цолны болзол хангалаа

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваанд 868 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо.
Үндэсний сурын харваанд эрэгтэйчүүдээс Баян-Өлгий аймгийн харьяат Монгол Улсын гоц харваач Н.Алтансүх 38 оноогоор түрүүлж, Монгол Улсын Мэргэн цолны болзол хангалаа.
Тэрбээр, Ховд аймгийн харьяат Монгол Улсын Даяар Дуурсах мэргэн Л.Отгонбаяртай түрүү байрын төлөө товхолж, ийн түрүү байрын эзэн болов. Баян-Өлгий аймаг шинэ мэргэн өлгийдөх үү, Ховд аймаг Дархан Мэргэнтэй болох уу гэдгийг шийдвэрлэх мөч байлаа.
Түүний хувьд, "Олон жил харвасныхаа үр дүнд түрүүллээ. Баяртай байна. Найман жил харваад Улсын Гоц харваач цолтой байсан. Миний багш бол төрсөн дүү минь. Энэ мэргэнтэй товхолж, товхоо авбал гоё байх гэж боддог байлаа. Бодсондоо хүрлээ" хэмээлээ.
Шууд дамжуулалт:
Зураглаач: Б.Мягмарбаяр
Сэтгүүлч: Ц.Наранцацрал
Б.Пунсалдулам 38 оноогоор түрүүлж, Даяар Дуурсах Мэргэн цолны болзол хангалаа мэдээллийг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.