Дмитрий Медведевийн сүрдүүлгүүд
2022 оны хоёрдугаар сард Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын томоохон албан тушаалтнууд сүрдүүлэг маягийн мэдэгдэл гаргасаар ирсэн. Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар цөмийн зэвсэг ашиглаж болох талаар хэд хэдэн удаа ярьсан юм.
2024 он гарснаас хойш Медведев хэд хэдэн удаа сүрдүүлгийн маягтай мэдэгдэл гаргасан. Тэгвэл тэрбээр саяхан НАТО-гийн гишүүн орон руу танкнуудаа оруулна гэж бичсэн байна.
Тухайлбал Медведев Х платформ дээр “Bild” нэртэй Герман сонин Герман танкнууд ОХУ-ын газар нутагт буцаж ирсэн талаар бахархалтайгаар нийтэлсэн гэж бичжээ.
Нацист Герман Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-руу түрэмгийлэн довтолж байсан. Харин Орос-Украины дайн эхэлсэн цагаас хойш Герман Leopard загварын танкнуудаа илгээсэн юм.
Медведев үргэлжлүүлэн “Үүний хариуд бид ОХУ-ын хамгийн сүүлийн үеийн танкнуудыг Бүгд Найрамдах Улсын Талбай руу оруулахын тулд чадах бүхнээ хийх болно” гэжээ.
Бүгд Найрамдах Улсын Талбай бол Германы парламент Рейхстаг байрладаг Берлин дахь талбай юм.
Украины зэвсэгт хүчин ОХУ-ын газар нутагт байлдаж эхэлсэнтэй зэрэгцэн Медведев ийм нийтлэл оруулсан нь анхаарал татаж байна. Өнгөрсөн долоо хоногийн эхээс УКраины арми ОХУ-ын Курск мужийн хилийг давж байлдаж эхэлсэн.
Довтолгооны улмаас ОХУ Курск, Брянск, Белгород мужуудад терроризмын эсрэг ажиллагаа явуулж эхэлсэн байна. Мөн эрх баригчид байлдааны эрсдэл өндөр бүсүүдээс олон мянган иргэдийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм.
Бусад сүрдүүлэг
Медведев энэ он гарснаас хойш хэд хэдэн удаа цөмийн зэвсэг ашиглах талаар сүрдүүлсэн юм. Тухайлбал нэгдүгээр сард тэрбээр ОХУ-ын газар нутагт АНУ болон холбоотнуудаас нийлүүлсэн зэвсгээр цохилт өгөх юм бол Москва цөмийн зэвсэг ашиглах эрсдэлд орно гэжээ.
Тухайн үед Украины зэвсэгт хүчний хэд хэдэн командлагч баруунаас нийлүүлсэн зэвсгээр ОХУ-ын газар нутагт цохилт өгөх талаар авч үзээд байсан юм.
Үүний хариуд Медведев “Энэ юу гэсэн үг вэ? Зөвхөн ганц л утгатай. Тэд цөмийн зэвсгийн талаарх ОХУ-ын төрийн бодлогын 19 дэх заалтыг хэрэгжүүлэх эрсдэлтэй тулгарна. Үүнийг санах хэрэгтэй” гэсэн байна.
ОХУ 2020 онд баталсан цөмийн зэвсгийн бодлого дээр ерөнхийлөгч цөмийн зэвсэг ашиглах талаар авч үзэх нөхцөлийг тодорхойлсон байдаг. Багцлаад хэлбэл цөмийн болон үй олноор хөнөөх зэвсэг ашигласан халдлага эсвэл ОХУ-ын эсрэг ердийн зэвсэг ашиглаж, төрийн оршин тогтнолд аюул заналхийлсэн тохиолдолд цөмийн зэвсэг хэрэглэх талаар авч үзэх юм.
Мөн тавдугаар сард Медведев ОХУ тактикийн цөмийн зэвсэг Украинд ашиглах талаар сануулсан нь тоглоом биш, Москва болон барууны хооронд үүсээд буй нөхцөл байдал бүрэн хэмжээний дайн болох эрсдэлтэй гэсэн байна.
Тэрбээр “ОХУ Украины ашиглаж буй алсын тусгалтай бүх зэвсгийг НАТО-гийн орнуудын шууд хяналтад байгаа гэж үздэг. Энэ бол цэргийн тусламж биш, бидний эсрэг дайнд оролцож байгаа хэрэг юм. Мөн ийм үйлдэл нь дайныг өдөөсөн явдал болж магадгүй” гэжээ.
АНУ Украинд зэвсгийг нь ашиглан ОХУ-ын газар нутагт цохилт өгөх зөвшөөрөл өгсний дараа Медведев ингэж хэлсэн юм.
ОХУ бол хамгийн олон цөмийн зэвсэгтэй улс. Тус улсын нөөцөд 5,889 ширхэг атомын бөмбөг бий.
Цөмийн зэвсэг ашиглах эсэхийг шийдэх хүн нь Путин. Гэхдээ дипломатчид Медведевийн мэдэгдэл нь Кремлийн өндөр албан тушаалтнуудын харгис бодлыг илтгэж байгаа явдал гэж үзэж буй.
Харин зарим шинжээчид Медведевийн цөмийн сүрдүүлэг нь барууны орнуудыг Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээс цааргалахад хүргэх зорилготой байсан гэж дүгнэсэн юм.
Эх сурвалж: Newsweek, Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросд базуулнаа хараарай
hiirgel solioorl ni heterjee chinii . yaduu yadruu dampuursan oros bidniigeel bazana biz . turemgii baina gedeg ni uhaan chadaltai gej demiriin . Russian licker (ass)
Хүчирхэг зэвсэгтэй улс бу�####�ар боомилуулаад доромжуулаад зүгээр суугаад байх гэдэг боломжгүй.Хариугаа авах л байх даа. Медеведийн зөв ч байж мэднэ.
Энэ болтзүгээр л Путлерийн �######�ний �##�чуур шүү дээ Юу чгэж сүрдүүлээд яАж ч чадахгүй
Чам шиг хөлсний гөлөг юу ч хуцаад нэмэргүй дээ
Энэ Дэмийрэлийн мэдмэдүү архи шаасаар байгаад бүүр солиорчихож! Тэнэг тэнэг юм яриад байхийм, одоо цаашаа бүр ч тэнэгтэж өгнө л дөө!
Орос орон , Путин дайнд ялж болно,харин ялагдв�##� цөмийн дайн хийх буюу дэлхийг сөнөөх юм гэнэ.дэндүү бэртэгчин байна уу
Үнэхээр сүйрчихсэн улс юм.
ИХ ДАЛЧИГНАЛДААД БАЙВАЛ ШААЧИХААЧ ЛАЛАРУУДЫГ ЮУ ВЭ? МУУСАЙН АЦНУУД СУРАГГҮЙ ГАРУУД ИХ ОРОСЫН ӨӨДӨӨС ЦОР ЦОР ХИЙДЭГ ХЭН БЭ? ХЭДЭН ОН БЭ? АЛУУЛНА ДАА ТААНУУД ХҮҮРЭЭ ТАРААЛГААНА ОРОСУУД УКРИАНД ЦЭРГЭЭ ОРУУЛААД ДЭГЛЭМЭЭ ТОГТООХОД УКРИАН ХҮҮХНҮҮД ОРОСУУДАД БАВУУЛАХГҮЙ ГЭЭД ЯАХЫН ГӨНӨӨХӨӨ ШАЛБААГ БОЛТОЛ ГУСУУЛАХ НЬ БОЛ ОЙЛГОМЖТОЙ.
Оросуудад хөнгөлүүлсэн хүмүүс бүр хайрын гормани ялгаруулаад сүйд хэн дуугүй өнгөрч болддогүй юм бйхдаа. Түүгээр яваа гайг үүгээр дуудав гэгчээр ... орхиж болдоггүй юм уу. 2 хорш цаашаагаа анхаар�##� хандуулж байв�##� сайн энэ хооронд хөл дээрээ босвол хэрэгтэй санж.