"Apple" компани цоо шинэ iPhone 16 Plus-г танилцууллаа
Жил бүрийн энэ өдөр "Apple" компани технологийн шинэчлэл бүхий iPhone утас болон бусад бүтээгдэхүүнийхээ шинэ загварыг танилцуулдаг билээ. Уламжлал ёсоор урьд шөнө Apple-н шинэ бүтээгдэхүүнийг танилцуулжээ.
Энэ жилийн тухайд “iPhone 16”, том дэлгэцтэй "iPhone 16 plus", “iPhone 16 Pro", iPhone 16 pro max" гэсэн загваруудыг хүртээл болгов. А18 бүхий про чипээр тоноглогдсон шинэ iPhone 16 загвар нь өмнөх загвар iPhone15-аасаа 30 хувь илүү хурдтайгаар бүтээгджээ. Дэлгэцийн хэмжээг урьдны загваруудаас хамгийн том байхаар буюу iPhone 16 Pro Max 6.9 инч болж томорсон бөгөөд үүнийгээ дагаад батерейны хүчин чадлыг өмнөх загваруудаас хамгийн хүчтэй нь хэмээн тодотгов.
Мөн iPhone хэрэглэгчдийн байнгын туслагч Siri энэ удаад AI-тай хослож, эможин шинэчлэлтийг сайжруулжээ. Өөрөөр хэлбэл та AI ашиглан өөрийн бүтээхийг хүссэн эможиг сайжруулах боломжтой аж.
iPhone 16 Plus загвар нь 5 төрлийн буюу хар, цагаан, ягаан, гүн ногоон, ультрамарин гэсэн өнгөний сонголтуудтай аж. 48 мп Fusion камер нь нэг дор хоёр оптик
Apple watch series 10-н шинэ загварыг мөн танилцуулсан бөгөөд өмнөх загваруудаас илүү нимгэн, хөнгөн болж, дэлгэцний гэрэл өмнөх загваруудаас 40 хувь илүү тодорсон байна. Зүрхний пульсийг нарийн хэмждэгээрээ apple watch энэ төрлийн ухаалаг цагнуудаасаа илүү онцлог билээ. Дөрвөн өнгөний сонголттойгоор худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Мөн маш хурдан буюу ердөө 30 минутын дотор цэнэгээ 80 хувь хүртэлх дүүргэх боломжтой, илүү хурдан цэнэглэгддэг болсноороо давуу талтайг онцлов. iPhone 15 загвар дээр ашигласан V үеийн сайн чанарын титан гадаргуу бүхий Apple watch-г танилцуулсан нь зурагдахгүй, байгальд ээлтэй буюу сэргээгдэх эрчим хүчийг ашиглан бүтээсэн гэдгийг тодотгосон юм. Apple watch-н үйлдлийн систем илүү ухаалаг watchOS 11 болж сайжирснаар зүрхний хэм хэмжилт, чанга дуу чимээнээс сэрэмжлүүлэх, өдөр тутмын хөдөлгөөн хэмжигч горимууд илүү боловсронгуй болжээ.
Apple компани энэ жил мөн AirPods 4 , AirPods Pro 2, AirPods Max шинэ загварын чихэвчийг танилцууллаа. Хөгжмийн дугаралтын чанарыг илүү сайжруулж 16 bit, 48 khz болжээ. Мөн хөдөлгөөн мэдрэгчтэй буюу толгойны хөдөлгөөнөөр дуудлага авах, таслах боломжтой болсон аж. Гадна орчны тусгаарлалт илүү сайжирсан гэдгийг онцлов. Нэг удаад цэнэглээд 30 цаг ажиллах чадамжтай аж. Өмнөх загваруудаас батерейны хүчин чадал илүү сайжирсан гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.