НАТО-гийн гишүүн ОХУ-ын царцаасан хөрөнгийг ашиглаж Украинд зэвсэг үйлдвэрлэхэд тусална

АНУ-ын холбоотон, НАТО-гийн гишүүн болох Дани улс ОХУ-ын царцаасан хөрөнгийг ашиглан Украинд зэвсэг үйлдвэрлэхэд нь туслах болсон байна. Данийн Батлан хамгаалах сайд Троэлс Лунд Поулсен улс нь Украины үйлдвэрлэлд хөрөнгө оруулснаар 2S22 Bohdana загварын их бууны сарын үйлдвэрлэлийг гурав дахин нэмсэн гэжээ.
Bohdana их буу нь Украинд үйлдвэрлэсэн, жолоодох боломжтой, алсын тусгалтай зэвсэг. Тус загварын 2014 онд ОХУ-ын зэвсэгт хүчин түрэмгийлсний дараа зэвсгээ шинэчилж, зэвсгийн тал дээр гаднаас хамааралтай байдлаа багасгахын тулд Украины арми бүтээсэн юм.
Данийн Гадаад хэргийн яам Украинд зэвсэг худалдан авахад нь тусалж 1.3 тэрбум Дани крон (194 сая ам.доллар) төсөвлөнө. Дараа нь Данийн Гадаад хэргийн яам мэдэгдэхдээ энэ санхүүжилтийг ОХУ-ын царцаасан хөрөнгөөс гаргана хэмээсэн байна. Мөн тус улс Европын холбооноос Украиныг санхүүжүүлэх 394.6 сая еврог хариуцна гэж мэдэгджээ.
НАТО-г үүсгэн байгуулсан улсуудын нэг болох Дани нь дайн эхэлсний дараа Украины хамгийн том холбоотнуудын нэг болсон. Тус улс F-16 загварын сөнөөгч онгоцыг Украин руу илгээсэн хамгийн анхны орон юм. Мөн 2024 оны төгсгөл гэхэд нэмж сөнөөгч онгоц илгээхээ мэдэгдсэн байгаа. Тэгвэл одоо Дани Украинд туслахын тулд ОХУ-ын царцаасан хөрөнгийг ашиглаж эхэллээ.
Дайн эхэлсний дараа барууны орнууд ОХУ-ын төв банкны хөрөнгийг царцаасан. 300 тэрбум ам.доллар гаруй хөрөнгийг царцаасны ихэнх нь Европт байгаа юм. Энэ хавар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын царцаасан хөрөнгийг хураан авч, Украинд туслах зорилгоор ашиглах хуулийг баталсан. Мөн Их долоон орон ОХУ-ын царцаасан хөрөнгөөс Украинд зээл гаргаж өгөх тохиролцоонд хүрсэн байгаа.
Энэ шийдвэрийг ОХУ хулгай гэж шүүмжилж, хариуд нь нутаг дэвсгэрт байгаа барууны хөрөнгийг хураана гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Newsweek
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зогсоохын оронд байлдаж байгаа 2 улсын нэгний хөрөнгийг булаан авч нөгөөгий нь зэвсэглэнэ гэдэг Америк ёс уу
Нато -г үзэн ядна. Орос үндэстэн ба улсыг дараа нь Хятад үндэстэнг ба улсыг дэлхийн бөмбөрцгөөс арчиж газар нутгын �##�т зэс хий бүгдийг эзэмшиж америкийн тугыг мандуулах зорилготой. Монголыг ч тэд устгана. Одоохондоо хүний хэрэгт өчүүхэн монгол бүү оролц. Хоёр хөршөө хлдв�##� бид мөхнө.