Монгол морьд Вьетнамд албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна
Вьетнам Улсын цагдаагийн байгууллага нь морьт цагдаагийн салаатай. Тэрхүү салаанд нь монгол морьд үүрэг гүйцэтгэдэг гэх мэдээлэл тус улсын хэвлэлд цөөнгүй гардаг.
Тэгвэл “Дэлхийн морьтнууд төсөл”-ийн санаачлагч Ю.Үнэнбүрэн Вьетнамд очих үеэрээ монгол морьдыг үүргээ хэрхэн нэр төртэй гүйцэтгэж буй талаар бичлэг хийж, олон нийтийн сүлжээнд цацав. Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Тус улсын морьт цагдаагийн салаанд 100 монгол адуу байдаг байна. Тэдгээрийг гадаад харилцааны яам, Вьетнамын нийгмийг аюулаас хамгаалах яам хоорондын тохиролцооны дагуу 2020 оны арванхоёрдугаар сард вьетнамын цагдаагийн газар морин эргүүлд ашиглах зорилгоор манай улсаас авч байжээ.
Учир нь вьетнамчууд монгол морийг эзэндээ ээлтэй, үүрэг гүйцэтгэхэд хамгийн төгс гэж тодорхойлдог байна. Мөн Вьетнамчууд монгол морьдыг уналга эдэлгээнд хэрэглэхээс гадна морьт парадыг нь нийслэлийнхээ төв талбайдаа зохион байгуулж, монгол морины гайхамшгийг сурталчилдаг байна.
Түүнчлэн энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг саяхан нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 онд Вьетнамд төрийн айлчлал хийхдээ монгол морьдоо эргүүлэн авах талаар ярилцсан. Морьд маань монгол хүн очихоор үнэрээр нь таньж, янцгаадаг юм билээ" гэсэн мэдээлэл өгчээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
haha, adguus hurtel ner turtei baih uu te? medrel uu ci?
Чи харин хархнаас дор толгой юм уу? Монгол адуунд байдаг Ност�##�огия гээч юмыг чи мэдэхгүй л дээ.
Зөв ажил үргэлжлүүлээд цаашид тасра лтгүй хийх нь зүйтэй. Сайн гэрээ байгуулаад 3-4 жил тутамдаа морь дыг буцааж авчирч сольж байх хэрэгтэй !
За,Үнэнбүрэн гуай Вьетнамаас баахан морь Монголруу гүйлгээд, тэр тухайгаа баримтат кино хийг ээд Каннын кино наадмын баримтат киноны төрөлд өрсөлдөж дээ.....Тоглоом биш шүү, болохгүй зүйл ерөөсөө биш шүү !
Одоохондоо Вьетнамаас гүйж ирэх бодолгүй байх шиг байна. Нэг бол үзэл сурт�##� жаахан дутмаг цаг таарчлаа. Түүнээс гүйгээд ирдэг шүү дээ. Үнэрээр нь таниад үүрсээд, уйлаад, Вьетнамаас төрийн чух�##� мэдээлэл олзлоод ирэхийн цагт нутаг руугаа гүйдэг.
Амьд м�##� гадаадруу егдег буруу зуршил
Хөөрхий дөө. М�##� хүртэл төрсөн нутаг, эх газар орноо хэлж чадахгүй болохоос биш, яасан их санаж бхйдаг бол доо. Эх орондоо эргүүлж аваасай даа.
Tend n baig ner turtee uureg guitsetgej baig,yamar hujaaruu zuu zuugaar n nidalgaand yavuulj baigaa bish, terniigee zogsooj chadaagui baij