Нийгэм мэдээ

Монголын төмөр зам ТӨХК 10 битүү вагон түрээслүүлнэ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн өөрсдийн эзэмшлийн 10 битүү вагоныг түрээслүүлэх юм байна.

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл: 

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10:00 цаг

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл: Тусгай зөвшөөрөл шаардахгүй.

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан аргачлалын дагуу сонгон шалгаруулна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар;

  • Компанийн үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн  ижил төстэй ажлын гэрээний хуулбар, сүүлийн хоёр жил буюу 2022, 2023 онд тээвэрлэсэн ачааны хэмжээ гэх мэт);
  • Санхүүгийн чадварыг нотлох баримт (хуулийн этгээдийн сүүлийн хоёр жил буюу 2022, 2023 оны аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт);
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Вагон түрээслэх үнийн санал;
  • Сард тээвэрлэх ачааны хэмжээ;
  • Вагон түрээслэх хугацаа (хамгийн багадаа 1 жилээс доошгүй байна)

Нэмэлт нөхцөл:

  • Вагон түрээсийн төлбөрийг урьдчилан төлөх нөхцөл;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тодорхойлолт; 

Дээрх материалуудыг тогтоосон хугацаанд бүрэн бүрдүүлж, битүүмжилж ирүүлнэ. Мөн бүрдүүлсэн материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичсэн байна. (Энэхүү шаардлагыг хангаагүй ирүүлсэн материалыг хүлээн авахгүй болно)

Материал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам-62, “Юнион бюлдинг” Б блок, 7 дугаар давхарт

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button