СПОРТ

Энэ онд зохиогдох олон улсын цахим спортын тэмцээний хуваарь

Энэ онд олон улсад зохиогдох цахим спортын тэмцээний хуваарийг танилцуулж байна. Энэхүү жагсаалт шинэ тэмцээнүүд, он сар өдрүүд зарлагдах бүрт шинэчлэгдэх юм.

Нэгдүгээр сар

League of Legends болон Valorant-ийн олон улсын лигүүд эхэлнэ. Мөн Apex Legends-ийн хамгийн том тэмцээн болох 2024 ALGS Championship Япон улсад зохион байгуулагдана

Хоёрдугаар сар

Six Invitational 2025, Valorant Masters Bangkok 2025, PGL Cluj-Napoca 2025 зэрэг тэмцээнүүд болно.

Гуравдугаар сар

League of Legends шинэ тэмцээн болох First Stand-аа анх удаа зохион байгуулна. Street Fighter 6 тэмцээний хамгийн томд тооцогдох Capcom Cup 11 зохиогдохоороо онцлогтой.

Дөрөвдүгээр сард

Энэ сард Counter-Strike 2 болон Dota 2-н голлох тэмцээнүүд болно. 2024 оны YaLLa Compass тэмцээнд манай улсын The MongolZ аваргын цомыг өргөж байсан түүхтэй.

Тавдугаар сард

Counter-Strike 2-ын дөрвөн томоохон тэмцээн болно. Тэдний нэг нь ESL Impact League Season 7, энэ нь зөвхөн эмэгтэй тоглогчдод зориулсан CS2 тэмцээн гэдгээрээ онцлог.

Зургаадугаар сард

Олон улсын томоохон тэмцээнүүд дараалан зохиогдоно.

Долоодугаар сар

2025 Esports World Cup цахим спортын дэлхийн цом, Саудын Арабд болно.

Наймдугаар сар Esports World Cup үргэлжилнэ.

Pokemon UNITE болон GeoGuessr улирлаа өндөрлөнө.

Есдүгээр сар

Counter-Strike 2-ын томоохон тэмцээнүүд болон Rocket League-ийн ДАШТ болно.

Аравдугаар сар League of Legends World Championship 2025 (Хятад улсад болно)

PGL-ийн шинэ Counter-Strike 2 тэмцээн (Сербид болно).

Арваннэгдүгээр сар

PUBG Mobile цахим спортын улирлын төгсгөл Rainbow Six, Dota 2, Counter-Strike 2-ийн томоохон тэмцээнүүд

Арванхоёрдугаар сар

Энэ сарын тэмцээний хуваарь хараахан бүрэн гараагүй байна.

Б.НОМТ

ЭХ СУРВАЛЖ: ESPORTSINSIDER

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button