УЛС ТӨРУлс төрийн мэдээ

З.Нарантуяа Ц.Мөнхтуяаг эргүүлэн татахыг намын удирдлагуудаасаа шаардав

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн ёсзүйн асуудал хурцаар хөндөгдөж байна.

Тэрбээр, дөрвөн өнчин хүүхдийг байртай болгох хандивын аяны 80 сая төгрөгийг өөр зүйлд зарцуулсан гэдэг асуудал сөхөгдөж, олон нийтийн анхаарлын төвд ороод байна.

Түүний цахим орчинд бусадтай хэрэлдэж, "Миний мууг үзэж яваад зарим нь шоронд, зарим нь шороонд булагдсан даа хөөрхий" хэмээн заналхийлсэн байдаг. Мөн харааны бэрхшээлтэй иргэнийг хэл амаар доромжилсон бичлэг цацагдлаа. Түүнчлэн "хуурамч" үйлдвэрчний эвлэлийн нэр барьж, АН-ын жагсаалтад багтаж УИХ-д суусан эсэх асуудал хөндөгдөж эхлээд байна.

Иймд намынхан нь эргүүлэн татахыг шаардаж эхэллээ. Тухайлбал, "Хөгжлийн банк"-ны Гүйцэтгэх захирал З.Нарантуяа өөрийн цахим хуудаснаа "Пээ базарваань. АЭХ-ны улс төрчийн стандартыг бид олон жилийн хүч хөдөлмөрөөрөө өндрөөс өндөрт тогтоосон юм. Захын гудамжны хүүхнээр энэ өндөр босгыг нураалгахыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Уучлаарай, эргүүлэн тат" хэмээн шаардсан аж.

У.УЯН


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
2 сар 12, 2025 10:40

Нүдний булай ичиж амьдар ийм л хүмүүс жагса�##�таар орж ирж байгаам даа / зарим нь шүү /

Зочин
Зочин
2 сар 12, 2025 14:06

Зөв эргүүлэн тат

дорж
дорж
2 сар 14, 2025 10:59

Ийм эргүү хүүхнийг жагса�##�танд оруулсан Гантөмөрийн түмэн буруу шүү дээ.Гэхдээ З. Нарантуяа ч �##�бан туша�##�ын төлөө амиа өгөхөөс буцахгүй ааш араншин гаргадаг тэнэг боловсон хүүхэн шүү дээ.энэ хоёр хүүхэнд боловсролын бага зэрэг ялгаа л бий. чанартаа чанар шүү дээ.

Настан
Настан
2 сар 15, 2025 03:08

Болж бүтэхгүй юм бүхэнд Женко л байх юм .Мөнхтуяа гэж авгайтай яаж яваад зуур�##�дсан юм болдоо.Чөтгөр бүү мэд.

ЗОЧИН
ЗОЧИН
7 сар 3, 2025 12:02

ТАТСАН НЬ ДЭЭРЭЭ ТӨРИЙН ХЭРЭГ БИТГИЙ ХЭЛ ХУВИЙН АМЬДРАЛЫН ХЭРЭГ Ч МЭДЭХГҮЙ ХҮН ТӨРИЙН ТҮШЭЭ ГИШҮҮН БОЛН ГЭЖ ЮУ БХВЭЭ ХЭХЭ

Холбоотой мэдээ

Back to top button