УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Парламент дахь боловсролын салбарын боловсролгүй төлөөлөл

2024.12.20-ны үес УИХ-д суугаад хууль, эдийн засагт толгой нь хүрэх ч үгүй хэмээн ярьж, багш нар луу агсамнасан удаатай.

2025.02.08-09-нд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд бүтэн өнчин дөрвөн хүүхдээс байрыг нь дээрэмдэх тухай ярьж, цамналаа.

Хоёр жил зургаан сар гаруйн өмнө 6-17 насны бүтэн өнчин дөрвөн хүүхэд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд хүнд байдалд амьдарч буй тухай /ЭНД/ мэдээлэл олон нийтийн анхааралд орж байв.

Тухайн үед одоогийн УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа "багш" тодотголтойгоор өөрийнхөө "Багшийн хайр" ТББ-ын дансанд олон нийтээс хандив цуглуулж, хүүхдүүдийг байранд оруулсан. Өдгөө байрны хандивын мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, эзэмшигчийг нь хүүхдүүдээс өөр хүний нэр дээр бүртгүүлж барьцаанд тавьсан байж болзошгүй зэрэг асуудлууд хөндөгдөөд байна. Хэвлэл өгсөн тодруулгадаа, "Иргэдийн хандив цөөхөн. Ихэнх нь багш нарын хандив тул багш нараас санал авч байгаад хүүхдүүдийг байрнаас хөөнө" гэхчлэн ярьсан юм.

Ц.Мөнхтуяагийн хувьд, боловсролын салбарын төлөөлөл тодотголтойгоор АН-ын жагсаалтаар буюу ногоон гэрлээр УИХ-д суусан. Хагас жил парламентад суусан ч санаачилсан, өргөн барьсан хууль ч алга. Дээр нь нэмээд боловсрол ч, ёс зүй ч байхгүй нэгэн аж.

Тодруулбал, УИХ-ын гишүүнээр бүртгэгдсэн parliament.mn, Vip76.mn, candidate.mn мөн өөрийнх нь Ts.Munkhtuya зэрэг сайтуудад намтраа бүртгүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, төгссөн сургууль, мэргэжил, ажилласан байдал, гадаад хэл зэрэг наад захын мэдээллээ олноос ихэд нууцалдаг бололтой. Гэвч, УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ бага ангийн багш, нийгмийн ажилтан гэсэн мөр нь цахим орчинд үлджээ.

Тэрбээр, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатартай дөрөө харшуулж, багш нараар түрий барьж, олон жил хашхичиж ирсэн билээ. Д.Мөнхбаатарын үүсгэн байгуулсан энэ холбоо албан ёсных биш. 2018 онд сайн дурын үндсэн дээр байгуулсан байгууллага гэдгийг нээлттэй мэдээллийн сангуудаас харж болно.

Мөн Ц.Мөнхтуяа нь халаасандаа багагүй төрийн бус байгууллагатай нэгэн.

  • "Багшийн цалин нэмүүүлэх түр хороо" ТББ
  • "Багшийн хайр" ТББ
  • Багшийн цалин нэмүүлэх үндэсний хөдөлгөөн зэргийг үүсгэн байгуулж, толгойлсоор ирсэн.

Харин 2023 онд гаргасан ХОМ-тээ эдгээрээ мэдүүлж байгаагүй аж.

  • Орон сууцгүй
  • 25 саяын автомашинтай
  • 30 саяын үнэт эдлэлтэй
  • 883,430 төгрөгийн хадгаламжтай гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 10, 2025 11:56

Hooe teneg abgai mini hvnii onchin heden hvvhdeer hanidab abch mongo oloj hvvhdvvded bair abch ogchood chi yagaad oor hvnii ner deer bvrtegvvlsen ymbe chi yagaad ter hvvhdvvdiig bairnaasan hooh estoi ymbe mongol hvnii saihan setgeleer mongolchuud hanidab ogson ym m#l mini

зочин
зочин
2 сар 10, 2025 16:05

ЯАЖ ЯЬААД ИЙМ ЮМ АН-ЫН ЦРАЙ ЮМДАА

Зочин
Зочин
2 сар 10, 2025 16:21

Харваас б�##�айр хар авгай

Зочин
Зочин
2 сар 10, 2025 17:40

Бэрхээ

Холбоотой мэдээ

Back to top button