Трамп цагаачлалтай тэмцэхээр засгийн газрын алба хаагчид, тусгай албадыг дайчилж эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч хууль бус цагаачдыг улсаасаа албадан гаргах маш том кампанит ажил эхлүүлсэн байгаа. Тэгвэл энэ ажилд АНУ-ын засгийн газрын бусад агентлагийн алба хаагчид дайчлагдах болжээ.
Тухайлбал АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын албаны мөрдөн байцаагчид ресторан болон бусад жижиг бизнесүүдэд нэгжлэг хийж байна. Хар тамхины наймаа, татварын луйврын хэргийг мөрдөж буй алба хаагчид мөн энэ ажилд татагдан, оролцож эхэлжээ.
Архи, тамхи, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисын товчоо (ATF) энэ жилээс өмнө цагаачлалын асуудалд оролцдоггүй байсан. Тус алба галт зэвсэг, тэрсэх бөмбөг, дэлбэрэлт, архи, тамхитай холбоотой хууль бүс үйл ажиллагааг шалгадаг байсан юм.
Тэгвэл Трамп тангараг өргөснөөс хойш тус албаны 2,500 орчим алба хаагчийн 80 хувь нь хууль бус цагаачдыг илрүүлж, баривчлах ажилд дайчлагдсан байна.
Харин Мансуурах бодистой тэмцэх албаны 10 мянга гаруй ажилтны дөрөвний нэг нь цагаачлалын асуудалтай тэмцэх ажилд дайчлагдсан аж.
“Reuters” алба холбооны засгийн газарт алба хаагч, хаадаг байсан 20 гаруй хүнтэй ярилцсаны дараа ийм дайчилгаа явуулж буйг илрүүлсэн байна.
Зарим албан тушаалтнууд ажлынхаа талаар ярих эрхгүй байсан тул нэрээ нууцалж мэдээлэл өгсөн аж.
Энэхүү холбооны засгийн газрын хууль сахиулах албаны шинэчилж буй ажил 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон террорист халдлагаас хойш үзэгдээгүй цар хүрээтэй явагдаж байна.
Бүгд найрамдах болон Ардчилсан намын аль алиных нь захиргаа дор ажиллаж байсан Дотоодын аюулгүй байдлын албаны ажилтан асан Кардинал Браун “Холбооны засгийн газрын ийм их хэмжээний нөөцийг цагаачлалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд чиглүүлж байсан тохиолдол санахгүй байна. Засгийн газрын агентлагуудад хийж байгаа зүйлээ зогсоогоод, одоо үүнийг хий гэх тушаал өгвөл хийж байсан ажил нь хаягдана” гэжээ.
Дотоодын аюулгүй байдлын нарийн бичгийн даргын туслах Тришиа Маклафлинаас “Reuters” агентлаг тодруулга авахад “АНУ-ын засгийн газар хууль бус харийнхныг илрүүлэн, баривчлах, албадан гаргахын тулд холбооны болон мужийн хууль сахиулах байгууллагыг дайчилж байгаа” хэмээсэн юм. Харин Холбооны мөрдөн байцаах товчоон (FBI) ажилтнуудынхаа талаар асуултад мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Үүний оронд “FBI” “АНУ-ыг олон аюул заналхийллээс хамгаалж байгаа” гэсэн юм. Мөн Цагаан ордон тодруулга авах хүсэлтэд хариу өгөөгүй байна.
Трамп хууль бус цагаачлалтай хатуу ярьж байгаа нь АНУ-ын хоёр намын зөрчлийг улам хурцатгажээ. АНУ-ын Конгресс дахь хоёрдугаар хамгийн нөлөө бүхий Ардчилсан намын гишүүн Дик Дурбин уг ажлыг мөнгө үрсэн, төсвийг буруу ашигласан гэж шүүмжилсэн байна.
Тэр “Reuters” агентлагт хэлэхдээ энэ дайчилгаа нь хууль сахиулагчдыг бусад гэмт хэрэгтэй тэмцэхээс холдуулж, АНУ-ын аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байна гэжээ.
АНУ-ын Ерөнхий прокурорын орлогч Тодд Бландеш “Reuters” агентлагт хэлэхдээ хууль сахиулах байгууллагад өөрчлөлт гарч байгаа нь бусад чухал мөрдөн саад болж байгаа гэх шүүмжлэлийг үгүйсгэсэн юм. Тэр “Цагаачлалын асуудлыг урьтал болгож байгаа нь бусад гэмт хэргийн эсрэг бүх хүчин чадлаараа ажиллахгүй байгаа гэх санааг бүрэн үгүйсгэж байна” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тарвагандорж сайхан б�##�ай 3 нааш ачигдажээ