Гадаад мэдээДЭЛХИЙ

Эхний өдрийн санал хураалтаар пап лам тодорсонгүй

Дараагийн пап ламыг сонгох кардиналууд хурлаа лхагва гарагт /2025.05.07/ Систиний сүмд эхлүүлсэн. Кардиналууд эхний өдөр санал хураахад шинэ пап лам тодроогүй байна. Ватикан пап лам сонгогдсон эсэхийг Систиний сүмийн яндангаас утаа гаргах байдлаар илэрхийлдэг. Хар утаа гарвал сонгогдоогүй, цагаан өнгийн утаа гарвал шинэ пап тодорсон гэх утгатай юм. Тэгвэл лхагва гарагийн орой Систиний сүмийн яндангаас хар утаа суунаглажээ.

Сүмээс ямар өнгийн утаа гарахыг харахаар олон мянган сүсэгтэн гэгээн Петрийн талбайд цугласан аж. Сүсэгтнүүд хурал эхэлснээс хойш утаа гарахыг гурав гаруй цагийн турш хүлээсэн юм. 2013 онд пап Францисыг сонгосон хурал эхний өдрөө хоёр цагийн дотор л хар утаа тавьсан байна. Сүсэгтнүүд шинэ пап эхний санал хураалтаар тодорно гэх хүлээлтгүй байсан юм. Учир нь орчин цагийн хурлаар пап лам эхний өдрөө тодорч байсан тохиолдол үгүй.

Гэхдээ зарим кардиналууд энэ долоо хоногт мэдэгдэхдээ санал хураалтаар пүрэв эсвэл баасан гарагт шинэ пап тодорч магадгүй гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button