НийгмийнУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хоёр хоногийн өмнө Монголд ирсэн О.Тэмүүлэнг байцаасан эсэхээ АТГ нууцалж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн хоёр хоногийн өмнө буюу /2025-05-21/-нд Монголд ирсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Түүний тансаг хэрэглээнд холбогдох нийгмийн дургүйцлийг хүргэсэн асуудлыг АТГ-аас шалгаж байгаа. Энэ хүрээнд мэдүүлэг өгөхөөр Монголд ирнэ гэдгээ ч О.Тэмүүлэн хэлсэн байдаг.

Тэгвэл байцаалт авсан эсэхийг АТГ-аас тодруулахад "Одоогоор энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй, хэрэг хянан шалгагдах ажиллагаа үргэлжилж байна" хэмээсэн юм.

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “О.Тэмүүлэн АТГ-т очиж дөрвөн цагийн турш мэдүүлэг өгсөн” гэж ярьсан удаатай. Тухайн үед АТГ-аас тодруулахад мөн л мэдээлэл өгөх боломжгүй гэх хариултыг бидэнд өгч байсан билээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button