НИЙГЭМНийгэм мэдээ

AI-аар замын хөдөлгөөн хянах ажил ирэх онд албан ёсоор хэрэгжинэ

Нийслэлийн замын хөдөлгөөнийг AI буюу хиймэл оюун ухаан ашиглан бүрэн хянах ажил туршилтын шатандаа явж байна. Уг туршилтыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хийж байгаа бөгөөд НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр танилцсан байна.

Туршилт он дуустал үргэлжлэх бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхлэх юм.

Ингэхдээ замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар эгнээ байраа буруу эзлэн давхар эргэх, цагаан зураас давж зогсох, явганы хүний гарц дээр зогсох, тэмдэг тэмдэглэгээгүй газраар дүрэм зөрчиж эргэх, нэгдүгээр эгнээгээр зорчих зэрэг замын хөдөлгөөнтэй холбоотой бүхий л зөрчлийг хяналтын камеруудын тусламжтайгаар AI технологи ашиглан илрүүлнэ.

Улмаар зөрчил гаргасан жолооч нарын утасны дугаарт зөрчлийн мэдээллийг холбогдох дүрстэй нь илгээх байна. Одоогоор дүрэм зөрчсөн жолооч нарын утасны дугаарт зөрчлийн мэдээлэл илгээх туршилтын ажил үргэлжилж байна.

Түүнчлэн НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Томоохон уулзваруудад долоодугаар сарын 1-нээс эхлүүлж үзээд, жолооч нарт торгууль ногдуулахгүйгээр дээрх уулзваруудад ихэвчлэн ямар зөрчил гарч байна, хэрхэн шийдэж болох, ямар тэмдэг, тэмдэглэгээ дутуу байна зэргийг харах хэрэгтэй. Хамгийн гол нь жолооч нарыг мэдээллээр хангах чухал. Технологийн алдаанаас болж жолооч нар торгууль төлж, мөнгөөрөө хохирох ёсгүй. Эцсийн дүндээ бид нийслэлийн замын хөдөлгөөний зөрчлийг технологийн дэвшил ашиглан багасгаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх л зорилготой болохоос хэн нэгний торгууль, зөрчлийг нэмэгдүүлж дарамт болох учиргүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
6 сар 20, 2025 13:50

ЁСТОЙ ЗӨВ ШИЙДЭЛ БАЙНА БИТГИЙ ТОРГОЖ ХОРЛООРОЙ ТЭГВЭЛ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ОГЦОРНО.ДҮРМЭЭ МЭДЭХГҮЙ МУДАКУУД ИХ ОЛОН БАЙНА ЯЛАНГУЯА ОХИД ХҮҮХНҮҮД ДҮРЭМ ЗӨРЧӨӨД ШААРДЛАГА ТАВИХААР ХЭЛЭЭ ГАРГАНА МЭЭМЭЭ ГАРГАЖ ХАРУУЛНА МЭЭМ РҮҮ НЬ ГӨЛӨРЧ БАЙТАЛ ШҮГЭЛ ТАС ЦАГДАА ИРЭЭД ПИЗДИС

Zochin
Zochin
6 сар 20, 2025 14:14

Ene neg balai Ai ntree bolibol taarna muruuruu ywaj bhad ursgal solo yu yu gene be? Udur bolgon humuusiin utsand SMS irj daramtlana yostoi ydargaatai
Daraa onoos torgood ehlene ingelee teglee gsn gomdol sonsoh ym bhgui dahiad l ard tumniig tonon deeremdeh ajil ym baina lee shv.Mungu saah mash nariin ajil gej sanagdsan Eniig bolison ni deer

Холбоотой мэдээ

Back to top button