Улс төрийн мэдээ

ХХААХҮЯ ₮150 саяар тэмдэг, жуух авч ажилтнуудаа шагнана

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны жуух, тэргүүний ажилтны үнэмлэх, хавтас худалдан авах, Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан тэмдэг худалдан авах 150 сая төгрөгийн өртөгтэй хоёр багц тендер зарласан байна.

Уг тендерүүдийг өчигдөр буюу /2025-06-24/-ний өдөр зарласан бөгөөд нийт өртгийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам урсгал төсвөөсөө гаргахаар төлөвлөжээ. Тендерт тусгагдсан өртгөөр,

  • Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан тэмдэг - 7200 ш
  • Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан тэмдэгийн хайрцаг - 7200 ш
  • Жуух бичгийн хавтас - 4800 ш
  • Жуух бичгийн үнэмлэх - 4800 ш
  • Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан хүндэт тэмдгийн үнэмлэхийн хавтас - 4500 ш
  • Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан хүндэт тэмдгийн үнэмлэх - 4500 ш
  • "Үйлдвэр, худалдаа, тэргүүний ажилтан" хүндэт тэмдэгний үнэмлэхний хавтас - 4500 ш
  • "Үйлдвэр, худалдаа, тэргүүний ажилтан" хүндэт тэмдэгний үнэмлэх - 4500 ширхгийг авах юм байна.

Тус тендерийн үнийн санал хүлээн авах хугацаа ирэх сарын 03-ны өдөр дуусна. Тендерийн дэлгэрэнгүйг дараах хоёр линк дээр дарж орон унших боломжтой.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны жуух, тэргүүний ажилтны үнэмлэх, хавтас худалдан авах: https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1746497495909

Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан тэмдэг худалдан авах: https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1746497495689

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 25, 2025 10:48

Энхбаяр хүүк найзаасаа ийм л юм сурсан хүүк гялгар төмөр зүүгээд л байдаг биздээ

Зочин
Зочин
6 сар 25, 2025 11:44

Таван эцэг м�##�ын толгойтой мангар тэмдэг

Зочин
Зочин
6 сар 25, 2025 16:47

Өвдсөн хүн өгч заншсан, үзсэн хүн авч сурсан хадаг самбай төдий юм доо, Энхбаяр ингэхгүй гээд яах билээ дээ !

Холбоотой мэдээ

Back to top button