НИЙГЭМНийгэм мэдээ

Азийн аваргад оролцохоор манай улсын 39 тамирчин Малайзыг зорилоо

Малайзын Кучинг хотод таеквондогийн өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-нд эхлэх юм.

Тав хоног үргэлжлэх энэхүү тэмцээнд 44 орны 1300 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгсөн байна. Харин манай улсаас 39 тамирчин тулаан болон пүмсэ /үзүүлэх тоглолт/ төрөлд оролцохоор Малайзыг зорилоо. ААШТ-ий хүрээнд таван төрлийн тэмцээн зохион байгуулахаас дөрөвт нь Монголын баг тамирчин өрсөлдөх ажээ.

Өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний анхны мөнгөн медалийг хоёр жилийн өмнө Б.Бэлгүтэй эх орондоо авчирсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button