Нийгэм мэдээ

Эхнэр нь нөхөртөө элгээ өгөх гэж буй гэр бүлийн дансанд 56 сая төгрөг цуглаад байна

Бид арав хоногийн өмнө элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох гэж буй Д.Отгонбаярын гэр бүлийн амьдралыг сурвалжилсан. Түүнд ах болон эгч нь элгээ өгч, донор болохыг зөвшөөрсөн ч шинжилгээгээр боломжгүй гэх хариу сонссон.

Харин эхнэр нь 70 гаруй шинжилгээ өгч, цус сэлбүүлж, цусны бүлгээ таруулсны эцэст донор болох боломжтой гэдэг сайн мэдээ дуулаад буй. Гэхдээ тэдэнд 100 сая төгрөг шаардлагатай. Тиймээс элэг нэгт монголчуудаасаа тусламж хүсэж, хандивын аян эхлүүлээд байна.

Тэгвэл манай сурвалжилга цацагдсанаас хойш тэдний дансанд 41 сая төгрөг цуглажээ. Харин нийт цугласан хандив 56 сая төгрөгт хүрээд байгаа аж. Өөрөөр хэлбэл Д.Отгонбаярын элэг солиулах хагалгаанд шаардлагатай мөнгөн дүнгийн 50-аас илүү хувь нь бүрдээд байна.

Мөн тэдний зураг, утасны дугаар зэрэг мэдээллүүдийг ашиглаж, өөр дансаар мөнгө завшиж байгаа тул Цагдаагийн байгууллагад ханджээ.

Хандивын данс:

IBAN дугаар: 12 000 500

ХААН банк: 5920441932

Эзэмшигч: Б.Золжаргал

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button