Гадаад мэдээДЭЛХИЙ

“Boeing”-ийн ажилчид 101 хоногийн турш ажил хаясны дараа тохиролцоонд хүрлээ

АНУ-ын хамгийн том экспортлогч болох “Boeing Defense”-ийн Сэйнт Луис хот дахь үйлдвэрийн ажилчид зунаас хойш ажил хаясан юм. Тэгвэл ажилт хаялт эхэлснээс 101 хоногийн дараа үйлдвэрчний эвлэл нь удирдлагуудтай тохиролцоонд хүрч чаджээ. Тэд урамшууллын хэмжээг нэмж, компаниас олгодог тэтгэврийн төлөвлөгөөг сайжруулахын шаардаж байсан юм.

Олон улсын машин механизм, сансрын салбарын ажилчдын холбооны (IAM) 3,200 орчим гишүүн “Boeing Defense”-тэй таван жилийн гэрээ хийх тал дээр санал хураасан байна. Санал хураалтаар гишүүдийн 68 хувь нь гэрээ хийхийг зөвшөөрчээ. Ингэснээр Сэйнт Луис хотын ажилчид ням гарагаас /2025.11.16/ ажилдаа эргэж орохоор болов.

Ажил хаялтын улмаас сөнөөгч онгоцны үйлдвэрлэл гэх мэт бусад хөтөлбөрүүд зогсоод байсан юм. “Boeing” компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ “Бид энэхүү үр дүнд сэтгэл хангалуун байгаа. Үйлчлүүлэгчдээ дэмжихийн тулд бид арваннэгдүгээр сарын 17 гэхэд бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирсэн байх болно” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button