НИЙГЭМНийгэм мэдээ

Спортын сэтгүүлч Ч.Отгонбаатар "Алтан од" шагнал хүртжээ

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дөрөв дэх ерөнхийлөгч, спортын сэтгүүлч Чүлтэмийн Отгонбаатар "Алтан од”-одонгоор шагнагджээ. Тус шагнал нь МҮОХ-ны дээд шагнал бөгөөд спортыг хөгжүүлэх, олимпын хөдөлгөөнийг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан тамирчин, дасгалжуулагч, спортын зүтгэлтнүүдэд олгодог уламжлалтай.

Ч.Отгонбаатар нь өвөл, зуны 12 олимп, азийн зуны долоон наадам, өвлийн зургаан наадам сурвалжлан ажиллаж байжээ. Түүнийг "Монгол Улсад спортын сэтгүүлзүйг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлэн" хэмээн үнэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button