Нийгэм мэдээ
Анхны олимпын наадамд оролцсон ахмад тамирчдад "Алтан од" одонг гардууллаа
Одоогоос 60 жилийн өмнөх эдгээр өдрүүдэд манай улсын баг тамирчид Инсбрукийн цагаан Олимпод мөрөө үлдээж, Монгол Улсын Төрийн далбаа Олимпын тавцанд анх удаагаа мандсан түүхтэй. “Инсбрук 1964” Өвлийн IX Олимпын наадам 1964 оны нэгдүгээр сарын 29- нөөс хоёрдугаар сарын 9-ний өдрүүдэд болж, 36 улсын 1,091 тамирчин спортын 10 төрлөөр оролцож байжээ.
Өнөөдөр “Инсбрук 1964” Олимпын наадамд оролцогч, ахмад тамирчид, зүтгэлтнүүд Л.Дашдэмбэрэл, Б.Зундуй, Д.Пүрэвлоов, Л.Боль нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Алтан од” одонг гардууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Англи хэлний ангийн Боль, Сайн уу ?
Зөв.Баяр хүргэе.Ахмадуудаа.