Гадаад мэдээДЭЛХИЙ

Илон Маск $700 тэрбумын хөрөнгөтэй анхны хүн боллоо

“Tesla”, “SpaceX” зэрэг компанийн гүйцэтгэх захирал Илон Маск 700 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн болсон байна. “Forbes” сэтгүүлийн тэрбумтнуудын индексийг харвал Маскийн хөрөнгө 748.9 тэрбум ам.долларт хүрчээ.

Эх сурвалж: Forbes

Делавер мужийн дээд шүүх 2018 онд Маскт “Tesla”-гийн хувьцаа олгох шагнал цалинг хүчингүй болгосон байсан. Дээд шүүх өнгөрсөн жил хувьцаа олгох шийдвэрийг сэргээсэн аж. Тэрхүү хувьцааны багц нь одоо 149 тэрбумын үнэлгээ хүрнэ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр “SpaceX” компани IPO зарлаж үнэлгээ нь 1.5 их наяд хүрэх магадлалтай гэх мэдээ гарсны дараа Маскийн хөрөнгө 600 тэрбум ам.долларыг давсан. Ингэснээр тэр 600 тэрбумын хөрөнгөтэй анхны хүн болсон юм. Дэлхийн хоёр дахь хамгийн чинээлэг хүн болох Ларри Пэйж 252.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Өөрөөр хэлбэл Маск дэлхийн хоёр дахь хамгийн баян хүнээс 500 тэрбум ам.доллароор илүү чинээлэг байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хөөс хөөс
Хөөс хөөс

Зүгээр л хөөс. Эдийн засгийн мөчлөг доошоо заангуут наад хөөс чинь хагараад шалбааг төдий юм л шал шал хийнэ.

Зочинзочин
Зочинзочин

Улс төр дагасан тэрбумтнуудын хөрөнгө Но-той. Жинхэнэ Баялаг бүтээгчид улс төрөөс хол байдаг жишээ олон байна.

Холбоотой мэдээ

Back to top button