Гадаад мэдээДЭЛХИЙ

Хэлэлцээ бодит үр дүнд хүрэхэд ойрхон байгаа гэж Зеленский хэллээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский даваа гарагт /2025.12.22/ мэдэгдэл хийхдээ АНУ, Европын орнуудтай хийж буй дайныг дуусгах хэлэлцээ бодит үр дүнд хүрэхэд ойрхон байна гэжээ. Сүүлийн өдрүүдэд Украины хэлэлцэгчид Европын төлөөлөгчдийн хамтаар АНУ-ын талтай Флорида мужид хэд хэдэн хэлэлцээ хийсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний элч Кирилл Дмитриев АНУ-ын төлөөлөгчидтэй Флоридад тусдаа хэлэлцээ мөн хийсэн.

Зеленский хэлснээр хэлэлцээчид АНУ-ын дэвшүүлсэн 20 зүйл бүхий энхийн төлөвлөгөө дээр ажиллаж байгаа гэжээ. Тус төлөвлөгөөний 28 зүйл бүхий эхний хувилбарыг Украин болон Европын холбоо ОХУ-ын ашиг сонирхол руу хэт хазайсан гэж шүүмжлээд байсан юм. Зеленский 20 зүйл бүхий төлөвлөгөөг “Бүх зүйл нь төгс биш ч гэсэн төлөвлөгөө бол байна” гэжээ. 

Тэрбээр нэмж хэлэхдээ Кремльд үргэлжлүүлэн дарамт үзүүлсээр байх нь Москва дайн эхлүүлэх чадавхыг бууруулах чухал ач холбогдолтой байгаа хэмээсэн юм. Зеленский “ОХУ-ын газрын тосны үнийг бууруулах, дэлхийн хэмжээнд хүчтэй хориг арга хэмжээ авах гэх мэт бусад хэлбэрээр дарамт шахалт үзүүлэх нь зөрүүд хүнийг ч өөрчилж чадна” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Улсаа сүйрүүлсэн тэнэг алайлагч

Иргэн
Иргэн

Оросын 4 жилийн дайныг даваад гарсан Дэлхийн түүхэнд нэрээ үлдээх чин зоригт эх оронч , цөмийн зэвсэгтэй дэлхийн 2 р армийг зогсоогоод зогсохгүй эрх чөлөөны билэг тэмдэг болсон хүн!

Холбоотой мэдээ

Back to top button