Гадаад мэдээДЭЛХИЙ

Украины цэргүүд Сиверск тосгоноос ухарчээ

Украины цэргүүд зүүн бүсэд оршдог Сиверск тосгоноос ухарсан гэдгийг Киев мягмар гарагт /2025.12.23/ мэдэгдсэн байна. Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын цэргүүд Украины зүүн фронтын бэхлэлт болж өгсөн чухал суурин газруудыг хяналтдаа авахаар байлдаж байгаа юм. Сиверскийг хяналтдаа авснаар баруун зүгт 30 орчим км зайд байрладаг Славянск хотод оросууд ойртож ирлээ. Славянск бол Донбасс бүс нутгийн бэхлэлт гэгддэг хотуудын нэг юм. Энх тайвны хэлэлцээд Донбасс бүсийг ОХУ-ын хяналтад авна гэж Москва шаардаж байгаа.

ОХУ-ын Зэвсэгт хүчин энэ сарын эхээр мэдэгдэл хийхдээ Сиверск мужийн цэргүүд нь эзэлсэн хэмээсэн юм. Киев тухайн үед тэрхүү мэдэгдлийг үгүйсгэсэн. Украины зэвсэгт хүчний чухал ложистикийн төв байсан Покровск хотод байлдаан үргэлжилсээр байгаа юм. Энэ сард Украины хүчин ОХУ-аас явуулсан томоохон довтолгоог зогсоосон гэж мэдэгдсэн. ОХУ-ын арми Покровскийг хяналтдаа авсан хэмээсэн билээ. Гэвч Украины зэвсэгт хүчний Зүүн бүсийн ажиллагааны хэсэг мягмар гарагт мэдэгдэхдээ Покровск хотын хойд бүсийг хянаж байгаа гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button