Малайзын Ерөнхий сайд асан Нажиб 15 жил хоригдох ял сонслоо
Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан хэргээр баасан гарагт /2025.12.26/ 15 жил хорих ял оноосон байна. Тус улс "1MBD"-гийн дуулиант хэрэгт холбогдсон хүмүүсийг шалган ял оноож байгаа юм. Нажибтай холбоотой хүмүүсийн данс руу “1MBD”-гээс нэг тэрбум гаруй ам.доллар шилжсэн гэдгийг мөрдөн байцаагчид тогтоосон. Тэрбээр тус дуулиант хэрэгтэй холбогдуулан анх 2022 онд ял сонссон билээ.
Нажиб “1Malaysia Development Berhad” буюу “1MBD” төрийн санг үүсгэн байгуулсан. АНУ болон Малайзын мөрдөн байцаагчид мэдэгдсэнээр тус сангаас дор хаяж 4.5 тэрбум ам.доллар хулгайлагдсан юм. Жишээлбэл Нажиб “1MBD”-гийн охин компани байсан “SRC International”-аас 10 сая ам.доллар хүлээн авсан байна.
Тус хэрэг мөн Монгол Улстай холбогдсон юм. Гадаадын хэвлэлүүд “SRC International”-аас Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдын оффшор банк, түүний хүү Б.Баттүшигийн данс руу мөнгө шилжсэн гэдгийг мэдээлсэн. Тус нийтлэлийг доорх холбоосоор орж уншаарай.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сү.Батболд гэж нэг муу хулгайч царайлсан пязда үйлээ эдлэхгүй юмаа лалар чинь
Одоо нэг юм Багиндад арга хэмжээ тооцох биз.
Хаха хагартлааа баяжсан хулгаачуудл хоорондооо худ ураг болдог моод энэтхэгт байдаг гэлүүү