The Mongolz багт гэрээгээр тоглож байсан "Controlez" Б.Өнөдэлгэрийн гэрээ албан ёсоор дууссан байна. Тэрбээр MongolZ багт гурван тэмцээний турш тоглосон бөгөөд "Senzu"-г орлож багт нэгдээд байсан юм.
Энэ талаар The Mongolz баг цахим хуудаснаа "Багийн нэг хэсэг байж олон гайхалтай дурсамжийг бидэнтэй хуваалцсан stand-in тоглогч controlez-ийн гэрээ үүгээр дуусаж байна. Өөрийн үнэ цэн, чадвар туршлагаа ахин нэг нотлон бидэнтэй хамт зогссон Баасанжаргалын Өнөдэлгэртээ баярлалаа" гэжээ.
Б.АЗЖАРГАЛ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.