НИЙГЭМНийгэм мэдээ

Он гарсаар мөс цөмөрч автомашинтай живсэн дөрвөн дуудлага бүртгэгджээ

Он гарсаар Онцгой байдлын газарт "гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн" гэх дөрвөн удаагийн дуудлага ирсэн байна. Алба хаагчид дуудлагийн дагуу ажиллаж иргэдийг авран хамгаалжээ.

Тэрчлэн иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байгаа аж. Мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button