Трамп Европын найман оронд тариф нэмэгдүүлнэ гэснээсээ буцаж, тохиролцооны ерөнхий бүтэцтэй болсон хэмээв
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Гринландыг худалдаж авах зөвшөөрөл өгтөл Европын найман оронд гаалийн татвар нэмнэ гэж сүрдүүлсэн. Тэгвэл Дэлхийн эдийн засгийн чуулган дээр Европын удирдагчидтай уулзсаныхаа дараа тэр тариф нэмэгдүүлнэ гэснээсээ буцаж, тохиролцооны ерөнхий бүтэцтэй болсон хэмээжээ. Гринландын асуудал АНУ, Европын харилцаанд сүүлийн олон арван жил үзэгдээгүй хүндрэл үүсгээд байсан билээ.
Трамп НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй уулзсаныхаа дараа сүрдүүлгээсээ буцсан байна. Хойд туйлын орчим байрлалтай барууны холбоотнууд Гринландтай холбоотой тохиролцоонд хүрэх боломжтой гэж Трамп бодомж байгаа аж. Трамп “Golden Dome” нэртэй агаарын цохилтоос хамгаалах систем бүтээх хүсэлтэй. Үүнд Гринландын газар нутаг чухал ач холбогдолтой юм. Гринландыг “Golden Dome”-д багтааж, газрын ховор металлын нөөцөд нь нэвтрэн, хойд туйл дахь БНХАУ, ОХУ-ын амбицыг хаах тохиролцоонд хүрнэ гэж Трамп хэлжээ.
Тэр Рюттетэй хэлэлцсэнийхээ дараа “Хүн болгоны сэтгэл ханасан тохиролцоо. Урт хугацаанд үйлчлэх хэлэлцээ. Жинхэнэ урт хугацааны тохиролцоо. Хэлэлцээнд оролцох талуудын аюулгүй байдал, ашигт малтмалын нөхцөл байдал сайжирна” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.