Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын цагаачлалын алба 37 настай эрэгтэйг буудаж хөнөөжээ

АНУ-ын цагаачлал албаныхан бямба гарагт /2026.01.24/ Миннеаполис хотод 37 настай эрэгтэйг буудаж хөнөөжээ. Орон нутгийн эрх баригчид уг явдлыг хатуугаар шүүмжилсэн байна. Харин АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам мэдэгдэл хийхдээ нэгэн эрэгтэй гар буутай ойртож ирж, зэвсгийг нь хураан авах оролдлогыг хүчтэй эсэргүүцсэн гэжээ.

Болсон явдлын бичлэгээс харвал 37 настай Алекс Претти цагаачлалын албаныхан ажиллагаа явуулж байсан бүсэд бичлэг хийж байсан аж. Цагаачлалын алба хаагч хоёр хүнийг түлхэх үед Претти тэдний дундуур орсон байна. Дараа нь цагаачлалын алба хаагч тэдэн рүү чинжүүний цацлага цацжээ. Хэд хэдэн алба хаагч нэмж ирж Преттиг газарт нуруугаар нь дээш харуулан хэвтүүлсний дараа нэгэн алба хаагч Преттигээс бүсэлхийнээс гар буу бололтой зүйлийг аваад холдсон байна. Үүний дараа нэгэн алба хаагч гар буугаа Преттигийн нуруу руу чиглүүлэн хэд хэдэн удаа бууджээ. Алба хаагчид Преттигийн цогцосноос эхлээд холдож, дараа нь анхан шатны тусламж үзүүлж эхэлсэн юм.

АНУ-ын Дотоодийн аюулгүй байдлын яам мэдэгдэл хийхдээ Преттигийн хувцаснаас гар бууны хоёр магазин илрүүлсэн гэжээ. Претти аль болох их хэмжээний хохирол учруулж, хууль сахиулах албаныхныг олноор нь хөнөөхөөр төлөвлөж байсан байж магадгүй гэж тус яам мэдэгдсэн аж.

Харин орон нутгийн албан тушаалтнууд мэдэгдэл хийхдээ болсон явдлын бичлэг Дотоодын аюулгүй байдлын яамны мэдэгдлийг үгүйсгэж байна гэжээ. Миннеаполис хотын дарга Жейкоб Фрэй, Миннесота мужийн захирагч Майк Уолз нар Трампын захиргааны цагаачлалын арга хэмжээг зогсоохыг уриалсан байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button