Т.Түвшинтөр: Дэлхий нийт монгол банхрын зан төлөв, байгалийн өгөгдлийг биширдэг
Азийн тивийн аварга шалгаруулах нохойн тэмцээн Филиппин улсад зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон монгол банхар тэргүүн байрын эзэлж, цомын эзэн болоод буй. Тодруулбал эхний зургаан тэмцээний нэг болон хоёрдугаар байрыг эзэлсэн бөгөөд группийн болон, Филиппин улсын аварга болжээ.
Түүнчлэн ахин дөрвөн тэмцээнд оролцох бөгөөд 40 үүлдрийн 600 нохой өрсөлдөх юм. Шүүгчдийн болон үзэгчдэд монгол банхар их таалагдсан байна. Тэрчлэн монгол нохойн зан авир, байгалийн өгөгдлийг магтан онцолжээ. Тэгвэл тус тэмцээнд банхар нохойгоо бэлдэн оролцсон Монгол банхар судлалын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Т.Түвшинтөртэй "Нүүдэлчин фестиваль"-ийн үеэр цөөн хором ярилцсан ярилцлагаа сэргээн хүргэж байна.
Тэрбээр "Монгол банхар бол нүүдэлчин монголчуудын соёлтой салшгүй холбоотой. Бүхий л цаг үед эзнээ хамгаалж ирсэн сайхан амьтан. Нохой бол цаг агаар, тэнгэр шинжих хамгийн сайн гарын авлага байсаар ирсэн. Монгол банхрын байгалийн зөн, совин бол нүүдэлчин өв соёлын нэгэн томоохон хэсэн мөн. Одоогоор бидний бүртгэж авсан тоогоор 9000 орчим удам судар тодорхой, стандарт шаардлага хангасан монгол банхар бий. Бусад нохойтой харьцуулахад монгол банхар маш ухаантай, ямар ч хүнд нөхцөлд зохицож, тэсэн гарах чадвартай. Хамгийн гайхамшигтай нь зан төлөв нь амгалан, дөлгөөн нийгэмших чадвар өндөртэй.
Монгол банхар нь бүх зүйлээ эзэндээ зориулдаг амьтан. Түүн шиг эзэндээ үнэнч, түшигтэй тэжээвэр амьтан дэлхийд байхгүй. Олон улсын тэмцээнд монгол банхраа аваад оролцох нь урамтай байдаг. Гаднын нохой судлаач, мэргэжилтнүүд бүгд монгол банхрын гэрт зочилдог. Дэлхий нийт монгол банхрын зан төлөв, байгалийн өгөгдлийг гайхаж биширдэг.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол банхар маань үнэхээр зөөлөн ааштай, үзэсгэлэнтэй юмаа.