Гадаад мэдээДЭЛХИЙ

Украинд аюулгүй байдлын баталгаа олгох баримт 100 хувь бэлэн болсон гэж Зеленский мэдэгдлээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ням гарагт /2026.01.25/ мэдэгдэл хийхдээ АНУ-ын боловсруулсан аюулгүй байдлын баталгаа олгох баримт бичиг 100 хувь бэлэн болсон гэжээ. Одоо гэрээнд гарын үсэг зурахыг Киевийн тал хүлээж байгаа аж. Зеленский Литвийн нийслэл Вильнюст айлчлах үеэрээ “Аюулгүй байдлын баталгаа гэдэг бол бидний хувьд АНУ-аас олгох баталгаа юм. Баримт бичиг 100 хувь бэлэн болсон. Одоо гарын үсгийг хэзээ, хаана зурахыг баталгаажуулахыг холбоотнуудаасаа хүлээж байна” гэжээ.

Баасан /2026.01.23/ болон бямба гарагт /2026.01.24/ АНУ, ОХУ, Украины төлөөлөгчид Абу Даби хотноо уулзаж хэлэлцсэн. Талууд хэлэлцсэн ч дайныг дуусгах тал дээр ямар нэгэн тохиролцоонд хүрч чадаагүй юм. Гэхдээ энэ долоо хоногийн ням гарагт /2026.01.31/ дахин хэлэлцээ явуулна гэж Москва, Киев хоёр мэдэгдсэн байгаа. Зеленский хэлэлцээний талаар ярихдаа “ОХУ, Украин газар нутгийн асуудал дээр хоёр өөр байр суурьтай байгаа Америкчууд хоёр байр суурийн хооронд зөвшилцөл олохыг хичээж байна” гэжээ. Бүх талууд, тэр дундаа АНУ ч гэсэн буулт хийхэд бэлэн байх хэрэгтэй гэж Зеленский хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button