ОХУ Харьковт цохилт өгсний улмаас хотын 80 хувь нь тоггүй болжээ
ОХУ даваа гарагт /2026.01.26/ Украины хоёр дахь хамгийн том хот болох Харьковт дрон, пуужингаар цохилт өгчээ. Цохилтын улмаас Харьков хот болон ойролцоох бүс нутгийн 80 орчим хувь нь цахилгаан эрчим хүчгүй болсон байна. Бүс нутгийн захирагч Олег Синехубов мэдэгдэл хийхдээ халдлагын улмаас хоёр хүн шархаджээ. Тэр “Манай эрчим хүчний дэд бүтэц цохилтод өртөж, ноцтой хохирол амссан. Эвдрэлийг засахын тулд бүх хүн ажиллаж байна. Харьков хот болон бүс нутгийн 80 орчим хувь нь цахилгаан эрчим хүчгүй болсон” гэсэн юм.
Цохилтын улмаас нэг сургуулийн барилгад их хэмжээний хохирол учирч, өөр нэг байранд гал гарчээ. Он гарснаас хойш ОХУ Украины эрчим хүч болон халаалтын дэд бүтцэд эрчимтэй цохилт өгөх болсон .Тухайлбал Киев хот гурван удаа томоохон агаарын цохилтод өртөж олон мянган айлын цахилгаан эрчим хүч болон халаалт тасалдсан юм. Украины дайн эхэлсэн жилээс хойш өвөл бүр ОХУ эрчим хүчний дэд бүтцэд хүчтэй цохилт өгч ирсэн. Харин энэ жил украинчуудын хувьд хамгийн хүйтэн, харанхуй өнгөрч байна.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
өөрсдөө өөрийгөө, дотроосоо бие биенээ хашраачих зүйл дээр шууд оролцохгүй л болов уу, харин дам байдлаар бол тусламж дуусахгүй. 1 сумаар 2 бүү хэл 5 г агначихаад байхад юу гэж илүү зардал хохирол хүлээхэв дээ.
Трамп маань энэ оросын фашистуудыг хашрааж өгдөггүй юм байх даа.