Украин Европын холбоонд 2027 он гэхэд элсэхээр төлөвлөж байна гэж Зеленский хэллээ
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский улс нь 2027 онд Европын холбоонд элсэх зорилго тавьсан гэж мэдэгджээ. Зеленский Австрийн Канцлер Кристиан Штокертэй утсаар ярьсныхаа дараа Х дээр пост оруулахдаа, Европын холбоонд элсэх нь олон улсаас өгөх аюулгүй байдлын баталгааны нэг хэсэг байж болно хэмээсэн юм. Зеленский “Украин Европын холбоонд элсэх нь бидний төдийгүй Европын аюулгүй байдлын гол баталгаануудын нэг болно. Ийм учраас бид 2027 он гэсэн тодорхой оныг зорьж байгаа. Энэ байр суурийг манай түншүүд дэмжиж байгаа гэж найдаж байна” гэжээ.
Ням гарагт /2026.01.25/ Зеленский Литвийн нийслэл Вильнюст хэвлэлийн бага хурал хийхдээ зарчмын хувьд 2027 онд Европын холбоонд элсэхэд бэлэн болно гэсэн байна. 2022 онд дайн эхэлсний дараа Украин нэр дэвшигчийн статустай болсон. Харин элсэх хэлэлцээ 2024 онд албан ёсоор эхэлсэн юм. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны улс төрийн зөвлөх Балаж Орбан Зеленскийн зорилгыг шүүмжилжээ. Балаж “Энэ зорилго нь европчууд болон унгарчуудад шууд аюул учруулж байгаа тул эх оронч засгийн газар үүнийг эсэргүүцнэ” гэсэн байна.
Эх сурвалж: Euro News















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Amjihgui baihaa.