Трамп Иранд анхааруулга өгч, дараагийн цохилт хамаагүй хүчтэй байна гэв
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд анхааруулга өгөхдөө цөмийн хөтөлбөрийн тухай тохиролцоонд хүрэхгүй бол дараагийн цохилт хамаагүй хүчтэй байх болно гэжээ. Трамп анх ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Ирантай хийсэн цөмийн тохиролцооноос АНУ-ыг гаргасан. Өнгөрсөн жилийн зургаадугаар сард тэрбээр Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгсөн билээ.
Саяхан Иранд Исламын дэглэмийг эсэргүүцсэн томоохон жагсаал өрнөсөн. Исламын дэглэмд тулгарсан хамгийн том эрсдэлүүдийн нэг болсон тэрхүү жагсаал одоо намдсан байгаа. Жагсаал өрнөж байх үед АНУ Ойр дорнодод томоохон хэмжээний цэргийн төвлөрөл үүсгээгүй байсан. Тэгвэл одоо АНУ-ын тэнгисийн хүчин Ойрх дорнодод төвлөрч эхлэв. Байлдааны онгоц тээвэрлэгч USS Abraham Lincoln Иранд цохилт өгөх хэмжээнд ойртсон байгаа.
Ираны Дээд удирдагч Аяатолла Али Хамэнэйн зөвлөх Али Шамхани мэдэгдэхдээ АНУ-аас цэргийн арга хэмжээ авбал Ираны тал Израил, АНУ болон дэмжигчдийг нь онилно гэжээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Аббас Аракчи мэдэгдэл хийхдээ Иран ямар ч түрэмгийлэлд хариу өгөхөд бэлэн, бууны гох дээрээ хуруугаа тавьсан байгаа хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хулгана муур 2 юм даа