Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Иранд цохилт өгөх байдлаар жагсаалыг дахин эхлүүлэх талаар авч үзэж байна

АНУ-ын тэнгисийн хүчин Ойр дорнодод төвлөрч байгаа. Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд цохилт өгөх байдлаар жагсаалыг дахин эхлүүлэх талаар авч үзэж байна гэж хэд хэдэн эх сурвалж хэлжээ. Арванхоёрдугаар сарын 28-наас энэ сарын дунд хүртэл Иранд томоохон эсэргүүцлийн жагсаал өрнөж, Исламын дэглэмийн аюулгүй байдлын албаныхан олон мянган жагсагчийг хөнөөсөн. Трамп жагсаал өрнөж байх үед иранчуудад туслахад бэлэн байна гэдгээ мэдэгдсэн ч ямар нэгэн алхам хийгээгүй юм.

Тэгвэл хоёр эх сурвалж хэлснээр бол Трамп Иранд төрийн дэглэмийн өөрчлөлт үүсэх нөхцлийг бүрдүүлэх хүсэлтэй байгаа аж. Үүний тулд жагсагчдыг хөнөөсөн явдалд буруутай гэж үзэж буй командлагчид болон байгууллагуудад цохилт өгөх талаар авч үзэж байна. Ингэж цохилт өгснөөрөө жагсагчдад засгийн газар болон аюулгүй байдлын албаны барилгуудыг эзэлж чадна гэх итгэл төрүүлэх зорилготой. Гэхдээ Трамп цэргийн арга хэмжээ авах талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа гэж эх сурвалжуудын нэг нь хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ГАЛААР НААДСАН ХӨГШИН ТАЛХИ

Зочин
Зочин

Зөв ард олноо насаараа дарласан зөнөгүүдийг зайлуулах цаг иржээ

М.АМАР настан
М.АМАР настан

АНУ байгуулагдаад энэ жил 250 настан хүрлээ.Эзэнт гүрнүүд 200 гаас 300 жил орчим болоод ерөнхийдөө нүд анидаг гэсэн үг.

Холбоотой мэдээ

Back to top button