Гадаад мэдээДЭЛХИЙ

Европ дайнд байлдсан Оросын цэргүүдийг хилээр нэвтрэхийг хориглох тухай авч үзэж байна

Европын холбоо дайнд байлдсан ОХУ-ын цэргүүдийг хилээр нэвтрэхийг хориглох тухай авч үзэж эхэлжээ. Пүрэв гарагт /2026.01.29/ болсон Европын холбооны гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Эстонийн тал уг саналыг дэвшүүлсэн байна. Эстонийн Гадаад хэргийн сайд Маргус Цахна “ОХУ-д нэг сая орчим байлдагч цэрэг байгаа. Тэдний ихэнх нь гэмт хэрэгтнүүд. Аюултай хүмүүс. Тэдний ихэнх нь дайны дараа Европт ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Энэ талаар мэдээлэл ирсэн. Европ уг явдалд бэлэн биш байна” гэжээ.

Дайн дууссаны дараа ОХУ-ын цэргүүдийг системтэйгээр хар жагсаалтад оруулахын тулд Европын холбооны түвшинд бодлого хэрэгтэй гэж Цахна хэсэн байна. Энэ сарын эхээр Эстони улс ОХУ-ын 261 цэрэгт хилээр нэвтрэх хориг тавьсан юм. Уулзалтын төгсгөлд Европын холбооны гадаад бодлого хариуцсан дээд төлөөлөгч Каяа Каллас хэлэхдээ, Эстонийн саналыг олон гишүүн дэмжиж байгаа гэжээ. Тэр “Европын аюулгүй байдалд энэ нь тодорхой эрсдэл учруулж байна. Энэ саналыг цаашид авч үзэж, гишүүн орнууд ямар бодолтой байгааг харахаар төлөвлөж байгаа” хэмээсэн юм.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол

Сөнөсөн сатаны европын хэдэн эмгэн шулам удахгүй тамдаа шатна

EhdЗочин
EhdЗочин

Neg ch hulmasiig bitii opuul

Зочин
Зочин
Reply to  EhdЗочин

Delhiin 6 China yes Mgl

Butsaaj Avah Estoi SHUU
Butsaaj Avah Estoi SHUU
Reply to  Зочин

Mongolchuud Kanadaas oyuTolgoigoo

Зочин
Зочин

Erdetees Oyu Tolgoig ch Avah estoi

Холбоотой мэдээ

Back to top button