Алдарт жүжигчин Катерин О’Хара 71 насандаа таалал төгслөө
“Home Alone”, “Schitt’s Creek” гэх мэт киноны од, Канадын алдарт жүжигчин Катерин О’Хара 71 насандаа таалал төгссөн байна. Түүний менежер Марк Гурвицийн ажлын төлөөлөгч О’Хара амьсгал хураасан гэдгийг мэдэгджээ. Тэрээр баасан гарагт /2026.01.30/ Лос Анжелес дахь гэртээ нас барсан байна.
О’Хара “Home Alone” киноны Кевин МакКаллистерийн ээж Кейт МакКаллистерийн дүрийг бүтээснээрээ хамгийн алдартай. Кевиний дүрийг бүтээсэн Маколей Калкин сошиал орчинд түүнд хүндэтгэл үзүүлэн мэдэгдэл гаргажээ. Калкин “Ээж ээ, бидэнд хамт өнгөрүүлэх цаг байгаа гэж би бодсон. Би илүү их цагийг тантай хамт өнгөрүүлэхийг хүсдэг байсан. Хайртай шүү, дараа нь уулзъя” гэж бичсэн байна. Канадын Ерөнхий сайд Майк Карни “Кэтрин О’Хара таалал төгссөнд гашуудаж буй дэлхий даяар фэнүүдтэй би нэгэдж байна” гэж бичжээ. Түүний өмнө ерөнхий сайдаар ажиллаж байсан Жастин Трюдо “Кэтрин О’Хара бол үе дамжиж хүмүүсийг инээлгэсэн жүжигчин байсан” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэртээ ганцаараа гын ээж байнашд