ЭРҮҮЛ МЭНД
Улаанбурхны эсрэг нэмэлт дархлаажуулалтад 10-15 насныхан хамрагдана

Эрүүл Мэндийн Яамнаас улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад 10-15 насныхныг хамруулж эхэлснийг онцоллоо.
Энэхүү нэмэлт дархлаажуулалтад эцэг эхчүүдийн зөвшөөрлөөр хамрагдах бөгөөд өмнө нь I, II тун болон 2023 оны нэмэлт дархлаажуулалтад хамрагдсан бол дахин хийлгүүлэх шаардлагагүй аж. Улаанбурхан өвчний дэгдэлт 10-15 насныхны дунд зонхилон тархаж байгаа тул ийн нэмэлт дархлаажуулалтыг албан ёсоор эхлүүлжээ.
Хэрвээ иргэдийн зүгээс энэ насны хүүхдээ улаанбурхны эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулахыг хүсвэл ЕБС дээрээ зөвшөөрлийн хуудаст гарын үсэг зурснаар хамруулах боломжтой юм. Дархлаажуулалтад хамрагдах үед хүүхдийн биеийн халуун хэвийн байх ёстой аж.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.