Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ цохилт өгвөл жагсаал дахин эхэлнэ гэж Ираны удирдлагууд эмээж байна

АНУ зэвсэгт хүчнээ Ираны ойролцоо төвлөрүүлж эхэлсэн. Мөн Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд ямар байдлаар цохилт өгөх талаар авч үзэж байгаа юм. Тэгвэл Ираны удирдлагууд АНУ цохилт өгвөл жагсаал дахин эхэлж, эрх мэдлийг нь ганхуулж магадгүй гэж эмээх болжээ. Нэгдүгээр сард Иранд өрнөсөн эрх баригчдыг эсэргүүцсэн жагсаалын үеэр олон мянган хүн амь үрэгдсэн юм.

Ираны эрх баригчид Дээд удирдагч Аяатолла Али Хамэнэйг оролцуулсан өндөр түвшний уулзалт хийсэн байна. Нэгдүгээр сард өрнөсөн жагсаалыг маш их хүч ашиглан дарсан явдалд иргэд уурлаж байгаа тул одоо тэднийг айдсаар барих боломжгүй болсон гэж албан тушаалтнууд Хамэнэйд хэлжээ. Иранчууд аюулгүй байдлын хүчинтэй нүүр тулахад бэлэн байгаа учир АНУ-ын цохилт гэх мэт гаднын нөлөөний улмаас жагсаал дахин эхэлж, улс төрийн тогтолцоонд нь нөхөж баршгүй хохирол учрах эрсдэлтэй гэж албан тушаалтнууд хэлсэн байна.

Нэг албан тушаалтан “Reuters” агентлагт “Цохилт өгөхийн зэрэгцээ эсэргүүцлийн жагсаал өрнөвөл эрх баригчдын тогтолцоо нурах унаж магадгүй. Дээд албан тушаалтнуудын санаа зовж буй гол зүйл нь тэр. Манай дайснууд ч бас үүнийг хүсэж байгаа” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button