АНУ тэнгисийн хүчин рүү нь ойртож ирсэн Ираны камиказэ дроныг устгав
АНУ-ын зэвсэгт хүчин мягмар гарагт /2026.02.03/ Арабын тэнгист байрлаж буй USS Abraham Lincoln онгоц тээвэрлэгч хөлөг рүү ойртож ирсэн Ираны дроныг буудаж устгажээ. Иран болон АНУ-ын талууд хурцадмал байдлыг намдаахаар хэлэлцээ явуулахаар бэлтгэж байх үед ийм зүйл боллоо. Хэрвээ хоёр тал Ираны цөмийн хөтөлбөрийн тал дээр тохиролцоонд хүрч чадахгүй бол муу зүйл болно гэж Ерөнхийлөгч Доналд Трамп анхааруулсан байгаа.
Ираны Шахед-139 загварын дрон тодорхойгүй зорилгоор USS Abraham Lincoln руу ойртсон тул АНУ-ын F-35 сөнөөгч онгоц дроныг буудаж устгасан гэжээ. АНУ-ын цэргийн төв командлалын хэвлэлийн төлөөлөгч, тэнгисийн цэргийн ахмад Тим Хокинс хэлэхдээ “USS Abraham Lincoln-ын F35-C сөнөөгч онгоц тээвэрлэгч хөлөг болон алба хаагчдыг хамгаалахын тулд Ираны дроныг буудаж унагаасан” хэмээсэн юм.
Нэгдүгээр сард Иранд эрх баригчдыг эсэргүүцсэн томоохон жагсаал өрнөсөн. Тус жагсаалыг албаныхан их хэмжээний хүч ашиглан дарсны улмаас олон мянган хүн амь үрэгдсэн юм. Одоо АНУ цохилт өгвөл жагсаал дахин эхэлж магадгүй гэж Ираны эрх баригчид эмээж байгаа билээ.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ИРАК ГЭЖ НЭГ УЛС БАЙЛААДАА САДДАМ ГЭЖ ТОЛГОЙЛОГЧТОЙ БААС ГЭЖ НАМТАЙ ИХ Л ОВОО ГАР БАЙСАН ДАА.ТЭГТЭЛ АНУ ЦӨМИЙН ЗЭВСЭГТЭЙ ЭНЭ ГӨЛӨГИЙГ ДАРНАА ГЭЭД ЦЭРГЭЭ ОРУУЛААД НОЁН САДДАМЫГ АВААЧААД АМЫГ НЬ АНГАЙЛГАЖ ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ХИЙГЭЭД.ДҮҮЖЛЭН ХОРООСОН ГЭТЭЛ ЯАВ ТЭНД ЦӨМИЙН ЗЭВСЭГ БАЙГААГҮЙ САДДАМ НҮХНЭЭС БАРИГДСАН.ОДОО ЭНЭ ИРАНЫГ АРЧИХААР ЗЭХЭЖ БАЙНА ОХУ н МЭРЭГЖИЛТНҮҮД ИЛ 76 АЧААНЫ ОНГОЦООР ЭХ ОРОНДОО ШУУРХАЙ БУЦАЖ БАЙНА ЭНЭ НЬ ДАЙНЫ ХӨЛӨӨС ИРГЭДЭЭ ТАТАН АВЧ БАЙГАА ХЭРЭГ. НОЁН ТРАМП ГАНЦ ҮЛЭЭХЭД ИРАН ПИЗДИС ГЭЖ МЭДЭГДЭЖ БАЙНА.АНУ ДЭЛХИЙН ХАРГИС ЦАГДААГИЙН ҮҮРГЭЭ МАШ САЙН БИЕЛҮҮЛЖ БАЙНА БАЯРТАЙ ИРАН БУРХАНДАА ЗАЛБИРААРАЙ АЛЛАХ АКБАР АМЭЭНЬ