Нийгмийн
Волейболын Үндэсний Дээд Лигийн 2025/26 оны улирал дотоодын спортын хөгжлийг шинэ шатанд гаргалаа

Монголын волейболын хөгжлийн түүхэнд онцлох улирал ийнхүү өндөрлөлөө. Монголын Волейболын Холбоо, “Арренжментвишн Энтертэйнмент” ХХК хамтран зохион байгуулсан Волейболын Үндэсний Дээд Лигийн 2025/26 оны улирал гурван сарын турш үргэлжилж, өрсөлдөөн, чанар, зохион байгуулалтын хувьд шинэ түвшинд хүрснийг үзэгчид онцлож байна.

Энэ удаагийн улирал нь Монгол Улсад Волейболын Дээд Лиг байгуулагдсаны 30 жилийн ойтой давхцсан ба тойргийн тоглолтууд 11 сарын 03-нд АСА Аренад хөшгөө нээж, плэй-оффын тоглолтууд 01 сарын 15-наас 02-р сарын 07-ны хооронд явагдаж өндөрлөлөө. Мөн 2025 оны 12-р сарын 18-21-ний өдрүүдэд Дархан хотод анх удаа аялан тоглолт зохион байгуулснаар нийслэлээс гаднах бүсийн үзэгчдэд лигийг ойртуулсан нь чухал алхам болсон юм.










