Өмгөөлөгч П.Баасанжав: Б.Амарсайхан нь бусдыг зодсон асуудал байхгүйг цагдаагийнхан баталсан

2026 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Б.Амарсайхан дахин зодооны хэрэгт оролцсон байж болзошгүй мэдээлэл тархсан. Бид цагдаагийн байгууллагаас тодруулахад “шалгаж байна” хэмээсэн юм. Иймд уг Б.Амарсайхан уг хэрэгт холбоотой эсэх талаар түүний өмгөөлөгч П.Баасанжаваас тодрууллаа.
Тэрбээр "Б.Амарсайхан нь бусдыг зодсон асуудал байхгүй" гэсэн бөгөөд эдгээр мэдээлэл нь үндэслэлгүй, худал бөгөөдхууль зөрчсөн, танхайрсан ямар ч үйлдэл гаргаагүй гэдгийг хууль цагдаагийн байгууллага баталсан болохыг албан ёсоор мэдэгдлээ.
Дээрх асуудлаар Б.Амарсайхан өөрөө Цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг, тайлбар өгсөн. Бидний зүгээс Б.Амарсайханыг гэмт хэрэг үйлдсэн мэтээр худал мэдээлэлгаргасан асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагадхандсаныг мөн хэллээ.
Түүнчлэн Б.Амарсайханыг шүүхээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч болохгүй гэж хязгаарлалт оногдуулсан талаар тодруулахад "Шүүхийн шийтгэх тогтоол албан ёсоор гараагүй байна. Үүний дараагаас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлдэг" гэсэн юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгээд яагаад гэмгүй юм бол зугтаасан юм бэ
Хууль Шүүхийнхэн угаасаа ойлгомжтой,,,,,
ХУЦ2 БАС ДАХИН ХУЦ МӨНГӨНИЙ ӨМНӨ СӨХӨРСӨН ШААРНУУДАА
Архины эмчилгээнд явуулмаар юм бишүү. Байнга шахуу архи, зодооны хэрэгт дуулдаж явахын.
Энэ залуугаар оролдоод нэг л бишээ Юү сэдээд яах гээд байгаа юм бол до
Шүүхийн шийтгэх тогтоол албан ёсоор угаасаа гарахгүйн биш үү