Нийгэм мэдээ

МУАЖ Д.Цэрэндарьзав: Би чинь буянт малынхаа шавхай дээр хөл нүцгэн таваргаж яваад, урлагт хөл тавьж байсан хүн

МУГЖ Д.Цэрэндарьзав өнөөдөр Ардын жүжигчин цол хүртлээ.

Тэрбээр "Баярлалаа гэхэд багадна. Хэлэх үг олдохгүй байна. Өссөн нутаг, дээшээ харахад алтан үеийн багш нар, аав ээж, үр хүүхдүүд минь, бүх тэнгэрийн оронд явсан хүмүүс минь нүдэнд харагдах шиг болох юм. Өссөн нутгийн минь уул ус, Хөвсгөл далай ээж минь өндийгөөд ирэх шиг санагдаж байна. Цаашлах юм бол хамгийн гол нь ард түмэн минь. Намайг дэмжиж, өдий дайтай эрч хүч өгч, алга ташилтаар мялааж явсан ард түмэндээ их баярлаж байна.

Бүтээсэн дүрийн тухайд, театрт 50 гаруй дүрд тоглосон. Хамгийн анхны дүр бол Эхийн тал гэх жүжгийн Алимаагийн дүр. Би тэр дүрээ ерөөсөө мартдаггүй. Маш их хөдөлмөр гаргаж байсан. Хөдөөний охин Д.Цэрэндарьзав жүжигчин болчихсон байна гэдгийг харуулсан дүр тэр.

Би чинь буянт малынхаа шавхай дээр хөл нүцгэн таваргаж яваад Хатгал тосгоныхоо сургуулийг төгсөж, урлагийн сургуульд сурсан хүн шүү дээ.

Харин кинонд бол Жигжид найруулагчийн Хүргэн хүү кинонд тоглосон. Тэр Хүрэн хүүгийн Халтмаагийн дүр бараг миний нэр шиг болтол танигдсан. Тэр хүний буян, киночидын буян.

Шагнал авмагцаа тэнгэрт байгаа аав, ээжийгээ л бодлоо. Эндээс гараад тэдэндээ зул өргөнө, сүү өргөнө" хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Цээмаа
Цээмаа

Аргагүй ясны жүжигчин,миний хүндэлж явдаг жүжигчдийн нэг баярлалаа,ардын жүжигчин цолыг арай оройтож өглөө.Эртхэн өгсөн бол ч өөр шүү,гэхдээ энэ сайхан цолыг олгосонд баярлаад баршгүй сууна аа хө...

Зочин
Зочин

Жүжигчдээс нүдээ олсон ганц шагналтан Цэрэндарьзав шүү. Хамгийн муу муухай хэн ч авдаггүй гологдол дүрүүдийг амилуулагч даа. Урт насалж удаан жаргаарай

Зочинsuhe
Зочинsuhe

DAVARCHIN MUU HURELSUG TORIIN SOEBOBIIG BOOVON DEEREE ZALAAD IH BNA CHAM SHIG G###G BUYANGIIN NI DAAHGUI SHUU

Зочин
Зочин

Хэц, ганц царай муутай дүр л байдаг биздээ ? Юун ардын жүжигчин ! Хүүк хогийн бизнесээ болимоор юм . Шагналаар ард түмнээ доромжилдог ерөнхийлөгч байх л юм !

Зочин
Зочин

Баяр хүргэе Амжилт шагнал эзнээ олжээ .Оногдсон дүрээ гайхалтайгаар бүтээдэг жүжигчин шүү Гал хам шиг гайхалтай байгаарай эгчээ урт наслаарай,удаан жаргаарай

Зочин
Зочин

Hul nitsgen yavna uu hend hamaatai yum

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи хөл нүцгэн явж үзээгүй, эсвэл насаараа хөл нүцгэн явах гуйлгачин байна

Холбоотой мэдээ

Back to top button